Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны А/53 тоот тушаалаар ЭМД-ын сангаас санхүүжүүлэх өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалтыг баталсан.
Энэхүү жагсаалтад жирэмсний ургийн гажиг тодорхойлох 2 төрлийн шинжилгээ багтсан.
Үүнд
- Ураг орчмын шингэнд FISH анеуплойд тодорхойлоход ЭМД-ын сангаас 21000₮, иргэнээс 9000₮,
- Ураг орчмын шингэн, цэлмэнгийн эдэд кариотип тодорхойлоход ЭМД-ын сангаас 378000₮, иргэнээс 162000₮ төлөхөөр зохицуулсан байдаг.
Та шимтгэл төлөлтөө https://emd.gov.mn/rd/search шалгаарай.