Америк, Венесуэлийн эрдэмтэн, мэргэжилтнүүдээс бүрдсэн багийнхан Бразилын нутаг дэвсгэрт, Амазоны ширэнгэд амьдардаг яномамо, екуана хэмээх хоёр овгийнхны хоол, хүнсний найрлагыг судалжээ. Тус овгийнхны дунд цусны даралт ихсэх өвчин огт байдаггүй нь хоол, хүнстэй нь шууд холбоотой болохыг тэд мэдээлэв. Ер нь Амазоны сав газарт амьдардаг олон овгийнхон бөөрний дутагдал, зүрх, судасны өвчин, ялангуяа цус харвалт, зүрхний шигдээс гэж мэддэггүй болохыг эрдэмтэд онцолсон байна.
Яномамо бол эртнээс Амазон мөрний эрэгт, Боливи, Бразилын хил залгаа нутагт амьдарсаар ирсэн индиан овгийнхон бөгөөд соёлт ертөнцийнхний нөлөөнд авталгүй өдий хүртэл уламжлалаа хадгалж чадсан хүмүүс. Тэд давс огт хэрэглэдэггүй нь дээрх өвчнүүдээр өвдөхгүй байх хамгийн гол хөшүүрэг болохыг эрдэмтэд онцлов. Харин тэдэнтэй хил залгаа амьдардаг екуана овгийнхон Барууны соёл, шашинд нэлээд автсан. Энэ утгаараа хоол хүнсэндээ элдэв янзын зүйл хэрэглэх дуртай аж. Гэсэн ч тэд цусны даралт ихсэхийн зовлон мэдэхгүй нь мөн л давсны хэрэглээ тун багатай нь холбоотой гэнэ.
Өнөөдөр сонин