Уналт таталтын эсрэг есөн төрлийн эм импортоор орж иржээ



Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын зүгээс уналт таталтын эсрэг эм импортлох хүсэлт ирүүлсэн ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрөл, бүртгэл, импортын лиценз олгох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дэмжин, Хүний эмийн зөвлөлийн хурлаар нийт 20 нэрийн эмд импортын лиценз олгох шийдвэрийг энэ сард гаргасан.
Үүний дагуу Герман улсын Деситин эмийн үйлдвэрлэгчийн уналт таталтын эсрэг есөн нэрийн эмийг “Нью ремеди” өнгөрсөн сард импортлон оруулж иржээ. Таталтын эсрэг эм хоёр жил гаруй хугацаанд тасалдсанд бухимдсан саажилттай хүүхдүүдийн эцэг, эхчүүд Төрийн ордны гадаа өнгөрсөнд сард жагсаж байв.
Төрөөс төлбөрийг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчин эмгэг ба түүнд хэрэглэх эмийн жагсаалтын төсөлд уналт таталтын эсрэг 10 эмийг нэмж оруулахаар ажиллаж байгааг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ.
 Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм, хангамжийн газраас “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбоо”, “Элэгсэг оршихуй”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэн шударга холбоо” төрийн бус байгууллагууд болон уналт таталтын эсрэг эм импортлогч ханган нийлүүлэх байгууллагуудтай дөрвөн удаагийн уулзалт хийж, ханган нийлүүлэх байгууллагуудад тасалдал үүссэн уналт таталтын эсрэг эмийг яаралтай татан авах, бүртгүүлэх чиглэл өгчээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан