Эмнэлгийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг 10 орон

Та бүхэнд энэ удаа улсын болон хувийн эмнэлгийн үйлчилгээ нь хамгийн өндөр төвшинд хүрсэн хэдэн улсыг танилцуулъя. Энэхүү рейтингийг тухайн улсын иргэдийн дундаж наслалт, эмнэлгийн үйлчилгээний үнэ болон хүн эрүүл байхад шаардлагатай нөхцөл байдлыг хангасан зэрэг бусад олон төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжийг нь хамруулан гаргасан билээ.

1Швед

Швед улс нь эрүүл цэвэр агаараас гадна өөрийн иргэддээ маш сайн эмнэлгийн тусламж үзүүлдэг газар юм. Эрүүл мэндийн систем нь төрөөс санхүүжих ба эмнэлгийн үйлчилгээний 97%-ийг төлдөг учир өвчтөн үлдсэн 3%-ийг л хувиасаа гаргадаг байна. Хэдийгээр шүдний арчилгааны хувьд ямар нэг тусламж дэмжлэг үзүүлдэггүй гэх боловч 0-19 хүртэлх насны хүүхдэд энэ талын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг байна.
Швед

2Швейцарь

Ер бусын сайхан байгальтай энэ улсын эрүүл мэндийн систем ч бас хамгийн шилдгийн нэг гэдэг. Энэ улсын эрчүүдийн дундаж наслалт 80,5, эмэгтэйчүүдийнх 85. Энэ бол эрүүл мэндийн системийн нэг ололт мөн билээ. Эмнэлгийн үйлчилгээний ихэнх хувийг улсаас төлдөг ба хувь хүний төлөх мөнгөний дийлэнх хэсгийг эрүүл мэндийн даатгалаас гаргадаг байна. Швейцарын иргэн болгон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулсан байх ёстой.
Швейцарь

3Өмнөд Солонгос

Дэлхийн шилдэг эрүүл мэндийн систем бүхий энэ улс нь хүний эрүүл мэндэд ихээхэн хор учруулдаг агаарын бохирдолтой  тэмцэхэд ихээхэн анхаарал тавьдаг билээ. Эрүүл мэндийн нэгдсэн нэгэн системтэй, тэр нь Солонгосын иргэн болгонд тэгш үйлчилдэг шударга систем хэмээн энэ улсын эрүүл мэндийн байгууллагын тухай ярьдаг байна.
Өмнөд Солонгос

4Австрали

Энэ улсын ард иргэд нь эрүүл байдгийн шалтгаан нь ганцхан эрүүл байгаль, тайван амьдрал төдийгүй эрүүл мэндийн системтэй нь холбоотой. Төрөөс өвчтөний эмчилгээний нийт зардлын 75%-ийг төлөх бол 25%-ийг эрүүл мэндийн даатгалаар төлнө. Мөн шүдний эмчилгээ, түргэн тусламж зэрэг зарим төрлийн үйлчилгээний зардлыг улсаас төлдөггүй боловч санхүүгийн боломжгүй иргэд нь энэ төрлийн үйлчилгээний хөлсийг субсид байдлаар авна.
Австрали

5Итали

Энэ улсын эрүүл мэндийн систем нь холимог буюу улсын болон хувийн эмнэлэг гэсэн бүтэцтэй ба иргэдийн дундаж наслалт нь 82 хүрсэн, бүх төрлийн мэс заслын үнийг улс болон хувийн эмнэлэгт хийлгэснээс үл хамааран төр төлдөг, түргэн тусламж зөвхөн иргэддээ төдийгүй хууль бус цагаачдад ч үнэгүй үйлчилдэг юм байна.
Итали

6Испани

Испанийн эрүүл мэндийн систем нь шилдгийн нэгээс гадна эмч нарыг нь хамгийн өндөр чадвартай, эмнэлгийн техник хэрэгслүүд нь бас топ улсын нэг гэдэг. Эмчийн бичгээр авах эм тарианы зардлын ихэнх хэсгийг төр төлдөг байна.
Испани

7Израиль

Эмнэлгийн үйлчилгээгээр 4-р байранд жагсдаг энэ улсын иргэдийн хувьд ийм үйлчилгээ авах эрх нь хамгийн үндсэн эрхийн нэг. Бүх иргэд нь эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдсан байх ёстойгоос гадна эмнэлгийн техник хэрэгсэл нь хамгийн сүүлийн үеийнх, эмч сувилагч нар нь ч эдгээр техникийг бүрэн эзэмшсэн байна. Энэ улс сүүлийн үед эрүүл мэндийн жуулчлалын нэг том чиглэл болж байгаа билээ.
Израиль

8Япон

Японы эрүүл мэндийн төлөөх үйлчилгээний ихэнх зардлыг төрөөс төлдөг ба хамгийн үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг улсын нэг юм. Ажил эрхэлдэг хүн давхар эрүүл мэндийн даатгалд  хамрагдах ба үүний зардлыг компани төлдөг байна. Ажилгүй, ядуу иргэд нь ийм даатгалд төлөх мөнгөө улсаас авна.
Япон

9Сингапур

Сингапурын эрүүл мэндийн систем нь энэ жагсаалтад заавал орох ёстой. Энэ системийн санхүүжилт нь, үйлчилгээ үзүүлэх чанар зэргээрээ хамгийн шилдгүүдийн нэг яах аргагүй мөн билээ. Улсын эмнэлгээс гадна хувийн эмнэлгүүдийн эмчилгээ өндөр төвшинд хүрсэн учир иргэд нь аль ч эмнэлгээс адилхан үйлчилгээ авдаг байна.
Сингапур

10Хонконг

Хонконгийн эмнэлгийн үйлчилгээг дэлхийн хамгийн шилдэг нь гэдэг. Хүний дундаж наслалт хамгийн өндөр, нялхсын эндэгдэл хамгийн бага газар бол энэ нутаг юм. Сингапуртай нэгэн адил эмнэлгийн үйлчилгээг улсын болон хувийн эмнэлгүүд иргэддээ үзүүлдэг байна. 
Хонконг

https://www.caak.mn/view/8289181/
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан