Өмнөд Африкаар аялаж яваад ирсэн ОХУ-ын хоёр иргэнээс коронавирусийн шинэ омикрон хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай Оросын мэдээллийн агентлаг мэдээлэв. Интерфакс Хэрэглэгчийн эрүүл мэндийн зохицуулагч Роспотребнадзороос иш татан Өмнөд Африкаас буцаж ирсэн 10 хүнээс коронавирус халдварын шинжилгээ эерэг гарсан гэж мэдэгдэв. Тус 10 хүний хоёроос омикрон хувилбар илэрсэн байна.
Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Омикронтой тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахыг засгийн газарт даалгаж, эм, хүчилтөрөгч, эмнэлгийн орны нөөцийг хадгалах нь чухал гэж мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: Reuters