“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд“ хөтөлбөрийг санхүүжилтгүйн улмаас зогсоохоор болжээ

Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн даатгалын байгууллагынханд хандаж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн яамнаас 2021 оны 04 сарын 01 ний 4/1494 тоот албан бичгээр  “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 2021 онд хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг Монгол улсын 2021 оны төсөвт тодотгол хийх хүртэл шийдвэрлэх боломжгүй болсон тухай чиглэл хүргүүлсэн байна. Тиймээс тус хөтөлбөрийн хэрэгжилтийг зогсоож цаашид төлбөрийн нэхэмжлэл хүлээн авахгүй болсныг мэдэгдлээ.
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт шийдэгдсэний дараа хэрхэх талаар мэдээллийг албан ёсоор хүргүүлэх юм байна. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан