Нью Йоркт коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн 23 хүн нас баржээ

АНУ-ын эрх баригчид Нью Йорк мужид коронавирусний вакцин хийлгэсний дараа нас барсан 23 хүний тохиолдлыг судалж байна. Үхлийн шалтгааныг тогтоож байгаа бөгөөд вакцин хийлгэсэнтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна гэж АНУ-ын Өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.
Нью Йоркт АНУ-ын бусад мужуудын адил эрсдэлтэй бүлгийн иргэдийг вакцинжуулах ажил үргэлжилж байна. Эрсдэлт бүлэгт эхний ээлжид 70, дараа нь 65-аас дээш насныхан, эмнэлгийн ажилтнууд, өндөр настны асрамжийн газрын үйлчлүүлэгчид, хууч өвчтэй хүмүүс, цагдаа, гал түймэртэй тэмцэх алба, нийтийн тээврийн ажилчид болон шуудан хүргэгчид орж байна.
Нью Йорк мужид мөн вакцинтай холбоотой гаж нөлөө илэрсэн 643 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлын мэдээлэл дээр үндэслэн гаж нөлөөнүүд эмнэлзүйн туршилтын явцад ажиглагдаж байсан толгой өвдөх, чичрэх, бага зэрэг халуурах, ядрах зэрэг шинж тэмдэгтэй ижил болохыг мэргэжилтнүүд тогтоосон байна.
АНУ-д “Moderna”, “Pfizer/BioNTech” компаниудын вакциныг хэрэглэж байна.
Коронавирусний цар тахлын эхний давлагааны үеэр Нью Йорк муж халдварын голомт олоод байсан билээ. Халдварын ид оргил үед тус мужид халдварын тохиолдол нэг өдөрт гурван мянга гаруйгаар нэмэгдэж, 700 гаруй хүн эндэж байжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан