Вакциныг гурван удаа хийх шаардлагатай гэж Билл Гейтс үзэж байна

Коронавируснээс бүрэн хамгаалагдахын тулд вакцинжуулалтыг гурван үе шаттайгаар явуулах шаардлагатай болно хэмээн “Microsoft” корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гейтс ярьжээ.


“Вакцинжуулалтыг боломжтой арга хэрэгслээрээ хангах уу, гурван үе шаттайгаар явуулах уу эсвэл вакцинаа шинэчлэн сайжруулах шаардлагатай юу гэдэгт гол асуудал оршиж байна. Вакцин гарган авч буй Америкийн компаниуд сайжруулсан вакциныг гарган авах боломжийг судалж байна. Иймд хоёр тунгаар вакцин хийлгэсэн хүмүүст гурав дахь нь хэрэг болж магадгүй юм. Хувьссан вируснээс баттай хамгаалахын тулд бид сайжруулсан вакцин гарган авах магадлал өндөр” хэмээн тэрбээр хэлжээ.


“Уур амьсгалын хямралаас зайлсхийх нь: боломжит шийдлүүд ба гаргах шаардлагатай ололтууд” хэмээх уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай Б.Гейтсийн шинэ ном мягмар гарагт гарчээ. Түүний энэхүү бүтээлд Б.Гейтсийн дэлхийн дулаарал төдийгүй хүн төрөлхтний өмнө тулгарч буй сорилтуудыг тайлбарласан цуврал ярилцлагууд багтсан байна.

скачать dle 12.0
Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл