Дэлхийд гайхагдсан монгол эм эмнэлэг

Монгол эм эмнэлгийн ухаан монгол үндэстний уламжлалт анагаах ухаан, Хятад улсын анагаах ухааны чухал бүрэлдэхүүн хэсэг болно. Монгол эм эмнэлэг нь монгол үндэсний ард түмний өвчин эмгэгтэй тэмцсэн туршлагын дүгнэлт бөгөөд монгол эм эмнэлгийн өвөрмөц онолын системийг бүрдүүлж, эрхэм нандин эмчилгээний туршлага хуримтлуулсан. Монгол эмнэлгийн түүхийн эрдэмтэд монгол үндэстний нийгэм, эдийн засаг, соёл болон монгол эм эмнэлгийн тус биеийн хөгжлийн жам ёс ба онцлогийг үндэслэн монгол эм эмнэлгийн ухааны хөгжлийн явцыг монгол эм эмнэлгийн ухааны соёо ба туршлага хуримтлуулсан цаг үе, эртний монгол эм эмнэлгийн ухаан бий болсон цаг үе, монгол эм эмнэлгийн ухааны хөгжлийн цаг үе ба орчин үеийн монгол эм эмнэлгийн ухааны хөгжлийн цаг үе зэрэг хэдэн шатад хуваажээ. Эдгээр түүхэн хөгжлийн явцыг туулсан монгол эм эмнэлгийн үйлс одоогоор дэлхийд гайхагдсан шижир алтан цаг үеэ угтан авсан байна.
Өнө олон жилийн түүхтэй монгол эм эмнэлэг
Монгол эм эмнэлгийн үүслийг ярихад монголын өндөрлөгт суурьшиж буй умард бүсийн үндэстний цөөнхийн урт хугацааны үйлдвэрлэл амьдралын түүхэн явцад байгаль ба өвчин тахалтай тэмцэх явцад хуримтлуулсан эм хэрэглэх туршлага ба практикийн бүтээл юм. Нийтийн он тооллын 7-р зуунаас өмнө монгол үндэстний өвөг дээд өргөн уудам тал нутагт ус бэлчээрийг даган нүүж, мал маллан ан агнадаг байжээ. Байгаль ертөнцийн амьтан, ургамал, халуун рашаан, эрдэс зэрэгтэй илүү ойртох үед өвчин эмгэгийг эмнэн засаж чадах эмд хэрэглэх амьтан, ургамал, эрдсийг илрүүлжээ. Ийн мэдлэг ба туршлага хуримтлуулахыг дагаад тухайн үеийн нийгмийн амьдралын нөхцөлд зохицсон монгол эм эмнэлгийн мэдлэг бий болсон аж.
Нийтийн он тооллын 10-р зууны сүүлээс нийтийн он тооллын 16-р зууны сүүлч хүрэх хугацаа нь монгол эмийн судлал бүрдсэн үе болно. Нийтийн он тооллын 10-р зууны сүүлээр монголын бүх аймаг аажмаар хүчирхэгжин хөгжив. Чингис хаан Монголыг нэгтгэн феодалын нийгэмд орохыг даган монгол үндэстэн болон улсын дотоодын бүх үндэстний соёлын солилцоо болон Хятад-Европын соёлын солилцоо их болов. Монгол эм эмнэлгийн онол ба зах зээл ч нэлээд өндөр ахилттай болж, монгол үндэстний эмчийн хэрэглэх эмийн төрөл зүйл ч олон болж, эмийн мэдлэг баялаг онол ч аажмаар бий болжээ.
16-р зуунаас хойш Монголын эдийн засаг соёлын хөгжлийг даган аман уншлагын уламжлал нь аажмаар үсэг бичгийн тэмдэглэл болон хөгжиж, цөөн бус монгол эм эмнэлгийн зохиол бүтээл бий болов. Энэхүү хугацаанд монгол эм эмнэлгийн ухаан нь бүрэн бүтэн онолын системийг бүрдүүлсэн байна. Эрхэм нандин эмчилгээний туршлага ба баялаг эрдэм шинжилгээний үр дүнг хуримтлуулж, монгол эм эмнэлгийн мэдлэгийг залгамжлан хөгжүүлэхэд идэвх нөлөө үзүүлжээ.
19-р зуунд монгол эм эмнэлгийн ухаан хөгжин нэгэн шинэ шатанд оров. Маш олон эм эмнэлгийн эрдэмтэн ба монгол эм эмнэлгийн ухааны тусгай бүтээл гарав. Жишээ нь монгол эм эмнэлгийн эрдэмтэн Болдоржийн бүтээл болох “Монгол эмийн гол толь” гэх мэт. Умард бүсийн үндэстний эм эмнэлгийн ил тод онцлог болон бүс нутгийн онцлогтой орчин үеийн монгол эмийн ухааныг аажмаар бүрдүүлэв.
БНХАУ байгуулагдсанаас хойш нам ба улсаас үндэстний эм эмнэлгийн хөгжлийг илүү анхааралдаа авч, монгол эм эмнэлгийн үйлсийг уламжлан хөгжүүлэх маш олон бодлого тогтоож, монгол эм эмнэлгийн үйлсэд ашигтай нэлээд олон арга хэмжээ авч, орчин үеийн шинжлэх ухааны тэргүүний арга барилыг ашиглан монгол эмд онцгой байдаг эмийн зүйл, уламжлалт ганц жор, туршлагатай жорын эм зүйн ач холбогдол, химийн бүрэлдэхүүнийг судлах, хүчинтэй бүрэлдэхүүнийг нь ялгаруулан авч, төрөл бүрийн найрлагатай эм хийх зэрэг талаар үндэстний эмийн онцлогийг харуулж, үндэстний эмийн үйлсийн хөгжилд шинэ замыг нээсэн байна.
Шинэ цаг үеийн монгол эм эмнэлэг
Өөрчлөл шинэчлэлийг даган Өвөр Монголын  орны монгол эм эмнэлгийн үйлс хөгжлийн урьхан хавраа угтан, монгол эмнэлгийн эмч ажилтнууд үүрэг хариуцлагатайгаар ажиллаж, Өвөр Монголын гүн зузаан соёлын хөрсөнд Өвөр Монголын эе зохицолтой эрүүл мэндийн үйлсийн гоё сайхан хуудсыг хамтаар бичиглэсэн билээ.
Өвөр Монголын өөртөө засах орны монгол эм эмнэлгийн үйлсийн түүхэнд улс гүрнээс үндэстний эм эмнэлгийн ажлыг илүү анхаарсан байна. Улсын “үндсэн хууль” болон намын 17-р их хурал, намын 18-р их хурал, намын 19-р их хуралд “хятад эм эмнэлэг ба үндэстний эм эмнэлгийн үйлсийн хөгжлийг дэмжин ахиулна” хэмээжээ. Улсын 11 -н яам зөвлөл хамтран “хятад эм эмнэлэг ба үндэстний эм эмнэлгийн үйлсийн хөгжлийг ахиулах талын удирдах санал” нийтлэв. Өөртөө засах орны намын хороо, засгийн ордон улсын бодлогын дагуу монгол хятад эм эмнэлгийн ажлыг гол атгажээ. Өвөр Монголын намын хороо, засгийн ордон “эм эмнэлэг эрүүл мэндийн байгууламжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх таван зүйлийн гол ажлын 2011 оны хэрэгжүүлэх төсөл”-г нийтэлж, монгол эм эмнэлэг хятад эм эмнэлгийн үйлсийн хөгжлийг дэмжин ахиулах саналыг тодорхойлжээ. Өөртөө засах орны ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо 2010 онд “Өвөр Монголын Өөртөө засах орны монгол хятад эм эмнэлгийн дүрэм”-д засвар оруулж дахин шинээр нийтлэв. Өөртөө засах орны засгийн ордон 2006 он ба 2010 онд тус тус “Өвөр Монголын Өөртөө засах орны ардын засгийн ордны монгол хятад эм эмнэлгийн үйлсийг улам дэмжих талын тогтоол” болон “Монгол хятад эм эмнэлгийн үйлсийн хөгжлийг улам дэмжин ахиулах тухай Өвөр Монголын өөртөө засах орны ардын засгийн ордны тогтоол”-г нийтлэв.
Хамтын чармайлга дор, Өвөр Монгол орны монгол эм эмнэлгийн үйлс багаас том, буурайгаас хүчирхэг, тугалын бэлчээрээс дэлхийн тавцанд хүртэл маш их хувиралт гарчээ. Монгол хятад эм эмнэлгийн хамааралтын систем болон хууль дүрмийн байгуулалт тасралгүй сайжирч, үйлчилгээний систем үндсэндээ бүрэлдэж, онцлог давуу талаа улам бадруулав. Ажилтны эгнээ өргөжин мэргэжилтний эгнээ бүрэлдэж, шинжлэх ухаан технологи мэргэжил боловсролын талын амжилтууд олсон байна. Нэрт эмчийн байгуулалт анх алхам бүрэлдэж, монгол хятад эм эмнэлгийн соёл шинжлэх ухаан ихээхэн хөгжиж, эрдэм шинжилгээний солилцоонд нэлээд амжилт олов. Монгол эм эмнэлэг олон улсын холбоот байгууллын тавцанд гарч, дэлхийн олон улсын элчин сайд нарын анхааралд орж, “нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна.
Одоогоор Өвөр Монголын монгол хятад эм эмнэлгийн үйлсэд шинэ хөгжлийн боломж ба өрсөлдөөн тулгарч байна. Өвөр Монгол орны монгол хятад эм эмнэлгийн системийнхэн монгол хятад эм эмнэлгийн онцлог давуу талыг үргэлжлэн бадруулж, өргөн олон хүмүүст  өндөр чанартай, үнэ төлбөр доор эрүүл мэндийн үйлчилгээ хангаж, монгол хятад эм эмнэлгийн үйлсийн ирээдүйн хөгжилд зүтгэн чармайсаар байна.
Зохиогч:
Ургамал
Найруулагч:
Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:
ӨМӨС
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан