Төрсний дараах гам алдалтыг ингэж эмчилнэ

Гам алдсан ээжүүд байвал хадгалж аваад хэрэгжүүлээрэй. Олон төрсөн ээжүүд минь төрсний дараа гам хэр барьсан бэ? Гам алдвал дахин төрж байж л зүгээр болдог гэлцдэг дээ.
Гэвч гам алдалтыг эмчлэх арга байдаг байх нь Үүнд: 1.Дугуй булантай цайг ижил 4 хуваагаад 1-ээр нь нэг удаа өтгөн цай чанаад ваннтай халуун бүлээн усанд хийж хөлөртлөө суугаад салхи авахуулахгүй битүү хувцаслаад шууд унтаж амрах. 7-14 хоногт нэг удаа нийт 4 удаа ингэж салхи авхуулахгүй орж чадвал гам алдсаныг тайлдаг юм байна. Сануулж хэлэхэд ванн болон цайнд ороод арчсан алчуур, өмссөн хувцас дахин хэрэглэхээргүй болдог. Тиймээс дахин хэрэглэхгүй гэж тооцож хувцас алчуураа бэлдээрэй, мөн ваннаа нэлээн угааж зүлгэх хэрэг гарах нь ойлгомжтой.
2.Гам алдаад гар бугуйгаар янгинаж өвддөг болсон үед дөнгөж гаргасан хонины халуун сэвсэнд сайтар дүрж байгаад салхи авхуулахгүй боогоод хонуулдаг. Их үр дүнтэй юм билээ.
3. Гам алдаад дөрвөн мөч янгинаад толгой өвддөг болчихсон. Чихэр өвс буцалгаад 5 орой уух
4. Гам алдсаныг тайлахдаа сүүтэй цай ширмэн тогоонд буцалгаад буцалж байхад нь цайгаа юүлж аваад шууд халуун тогоогоо зулай дээрээ бага зэрэг зайтай хөмрөөд хөртөл нь барьдаг. 3 өдөр дарааллан хийгээд чихэндээ хөвөн хийж, малгай өмсөж унтах .Тогоогоо 2 талаас нь 2 хүнээр алдахааргүй өргүүлээрэй
5. Салхи авч толгой өвддөг болсон бол түүхий өрөмнөөс шар тос гаргаад бүлээнээр нь өглөө өдөр орой гээд 3 удаа зулай дээр дусаагаарай. Толгой өвдөх, мартах зэрэг арилдаг. Чихэндээ хөвөн хийж малгай углахаа мартав даа.
6. Хонины халуун сэвс арьсанд нь боогоод суулгах арга бас байдаг 
скачать dle 12.0
Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл