МОСКВА. /РИА Новости/. "B12” витамин нь коронавирусний үржлийг зогсоож чаддаг болохыг Энэтхэгийн Манипалын дээд боловсролын академи, бүс нутгийн биотехнологийн төвийн эрдэмтэд илрүүлжээ. Судалгааны дүнг “IUBMB Life”сэтгүүлд нийтэлжээ.
Вирусний өсөлтийг хариуцдаг, “SARS-Cov-2” геномд байдаг “nsp12”-ыг байгалын гаралтай бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн ямар молекулууд дарангуйлдгийг олж мэдэхийн тулд мэргэжилтнүүд компьютерын загварчлал хийхэд ийм үр дүн гарсан байна.
"Энэ бэлдмэлийг эмнэлгийн ажилтнууд, настай хүмүүс, халдвартай өвчинтэй хавсарч болохуйц өвчтэй хүмүүст халдвар авах эрсдэлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх аргаар хэрэглэж болох юм юм” хэмээн нийтлэлд дурдсан байна.
Гэсэн ч коронавирусээр халдварласан хүмүүсийн эмчилгээнд зориулагдсан протоколд ийнхүү өөрчлөлт оруулахад нэмж хэд хэдэн судалгаа хийх шаардлагатай байгааг эмч нар цохон дурдав.