АНУ-д “COVID-19” туссан өвчтнүүдийг эмчлэхэд цусны сийвэн сэлбэхийг зөвшөөрчээ

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Эрүүл мэндийн яамны Хүнс, эмийн чанарт хяналт тавих газар коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхэд өмнө нь халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг сэлбэх яаралтай зөвшөөрлийг өгчээ. 
 
““COVID-19”-ийн эмчилгээнд эдгэрсэн өвчтөнүүдийн цусны сийвэн сэлбэх туршилтын аргыг хэрэглэх зөвшөөрлийг өглөө. Ийм арга нь үр дүнтэй байж болох юм гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж тус газрын ням гарагт гаргасан мэдэгдэлд дурдсан байна.   
 
Жонс Хопкинсийн их сургуулийн хамгийн сүүлийн мэдээллээр, АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 5.69 саяд хүрч, 176645 хүн нас баржээ.
 
Д.ЖаргалЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан