Өчигдөр зуслангийн замын хажуунаас орос тарвас олж авсаан.Монгол тарвасаа уг нь авсан бол гэж бодсон ч олж чадсангүй.Хальслаад цэвэрлээд талыг нь зүсэж / халбагдаж идэхээр/,талаар нь шүүс хийгээд бэлдэж авлаа.
Тарвасны шүүсээр биеийн хор гадагшлуулах цэвэрлэгээний талаар эмч, судлаачид маш олон сайхан зүйл бичсэн байдаг.Би бас сонирхоод нилээдгүй уншиж өөрийнхөө хэмжээнд судлаж байсаан.
Яг өдийд “Монгол’ хөрсөнд ургасан шим шүүстэй Тарвасаар биеийн цэвэрлэгээг хийх улирал нь ирсэн шүү.
3- н цагаан хорын нэг болох цагаан давс хэрэглэсэнээр,хатуулаг ихтэй ундны ус ууснаас хүний биед давс маш ихээр хуримтлагдаж хадаглагдаад явдаг.Ингэснээр хамгийн түрүүнд бөөр, үе мөч гэмтэж эхэлдэг. Хавагнаж, үе мөчөөр янгинаж өвдөх, үе мөч хурууны хэлбэр алдагдаж, зүрх судас өвчтэй болдог. Энэ нь юу гэсэн үг вээ гэхлээр таны бие бохирдож хордож эхэлсэн шинж тэмдэг юм байна. Өвдөөд эхлэхээр бид хамгийн түрүүнд нөгөө л хүчтэй эм, антибиотикоо сайн гэсэн болгоныг л ууж биеэ улам л бохирдуулаад дордуулаад байдаг. Биен дэх давс, бохирдолыг уусган зайлуулж гадагшлуулж цэвэрлэхдээ ногоо жимсэн дотроос Тарвас хамгийн хүчтэй үр дүнтэй байдаг.
Тарвасны цэвэрлэгээг хийх явцдаа өдөр өдрийнхөө шээсийг шинжилгээнд өгч харьцуулж харахад шээсээр их хэмжээний карбонат кальци,карбонат магни мэтийн давснууд ихээр илэрдэг. Бөөрөнд хурсан биед хуримтлагдсан тэр их хэмжээний давс нь шээсээр гадагшилж байнаа гэж ойлгож болно. Миний хувьд Зун, Намар цаг нь хүний биед хамгийн тохиромжтой цэвэрлэгээний улирал гэж боддог.
За тэгээд аливаа зүйлийн тунг өөрийн биедээ тааруулж тохируулж хэрэглээрэй
Тарвас жимсний ач тус
Тарвасны найрлаганд 92% нь ус байдаг учираас биеийг шингэнээр хангаж, өлсөх мэдрэмжийг дарах ба цэвэр ус уухаас хамаагүй дээр амттай аргаар нөхөх. Витамин А,С , бета каротин Тарвасанд их хэмжээгээр агуулагддаг. Бие организмаас хортой бодисуудыг зайлуулдаг. Биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалдаг.
Анхаарах зүйл бас байгаа‼️
5- н өдрөөс илүү хугацаагаар Тарвас үргэлжлүүлэн идэх, шүүсийг уух хэрэггүй. Тарвас шингэний агууламж өндөр бөгөөд дотор эрхтэнг цэвэрлэдэг учир биед байх ёстой нэг нь байж, цэвэрлэгдэх зүйл нь л таны биед тохирохоор хэмжээгээр гадагшилах ёстой шүү. Аливаа зүйлийн тунг тааруулах монгол ухаан байдаг даа
Бүгдээрээ эрүүл биетэй
Баясал дүүрэн байх болтугай
Source: Jargal Tb Turbat