Хүн, амьтан ямар нэг өвчнөөр өвчлөөд эдгэхэд тухайн өвчнөөр дахиж өвдөхгүй болдог тохиолдол бий. Үүнийг дархлаа тогтох буюу тухайн хүний цусанд уг өвчний эсрэг биет үүссэнтэй холбож тайлбарладаг. Тэгвэл Ковид-19 өвчний тухайд тийм магадлал маш бага болохыг Испанийн эрдэмтдийн судалгаа харуулж байгаа аж.
Испани нь Ковид-19 цар тахлын дэгдэлтээр дэлхийд тэргүүлж байсан бөгөөд өвчилсөн, нас барсан, эдгэрсэн хүний тоо маш их байгаа улсын нэг юм. Тэгвэл тус улсын эрдэмтэд уг өвчнөөр өвдөөд эдгэрсэн 60 мянган хүнийг судлахад ердөө тавхан хувьд нь дархлаа тогтсон болохыг олж мэджээ. Үлдсэн хувьд нь эсрэг биет үүсээгүй буюу уг өвчнөөр дахин өвдөх боломжтой гэсэн үг.