Лам гөрөөсний биеэс коронавирусийн эсрэг биет гарган авчээ

Дэлхий даяар коронавирусийг эмчлэх арга займ хайж, шинжлэх ухааны туршилт, судалгааг идэвхтэй явуулж буй билээ. Өмнө нь сармагчин дээр хийсэн туршилт амжилттай болсон бол энэ удаа лам гөрөөсөн дээр хийсэн туршилт эерэг үр дүнд хүрсэн талаар шинжлэх ухааны Cell сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд дурджээ. 2016 онд лам гөрөөсний цусан дахь эсрэг биетийн судалгааг Notre Dame-ийн их сургуулийн төгсөгч Даниэл Репп хийсэн бөгөөд Винтер нэртэй лам гөрөөст зургаан долоо хоногийн турш SARS-CoV болон MERS-CoV гэх коронавирусийн саармагжуулсан уурагтай тариа тарьсан аж. Тухайн үед судлаачид лам гөрөөсний биед бий болж байсан эсрэг биетүүдийг ажиглаж, өөр вирусийг саармагжуулж байгааг тогтоосон байна. Түүний судалгааны зорилго нь нян, мөөгөнцөр болон бусад шимэгчдийн бий болгодог уургуудад судалгаа хийх байсан бөгөөд судалгаа нь дөрвөн жилийн дараа хэрэг болно хэмээн төсөөлөөгүй аж. Тухайн үед туршилтад орж байсан лам гөрөөс одоог хүртэл амьд бөгөөд тэмээн овгийн амьтдын дархлааны тогтолцоо гаднын биетийг илрүүлсэн тохиолдолд хоёр төрлийн эсрэг биет боловсруулдаг байна. Өдгөө Даниэл Репп болон түүний хамтран ажиллагсад судалгаагаа өргөжүүлж, лам гөрөөсний биеэс коронавирусийг эсэргүүцэх чадвартай эсрэг биет гарган авсан байна. Ирээдүйд энэ төрлийн эсрэг биетүүдийг COVID-19-ийн халдвартай өвчтөнүүдийг эмчлэхэд ашиглах боломжтой аж. Гэхдээ вирусээс удаан хугацаанд хамгаалж чадахгүй учир вакциныг орлуулан хэрэглэх боломжгүй юм.
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан