120 гаруй орон COVID-19 вирусийн үүслийг шалгахыг дэмжжээ


Дэлхийн 120 гаруй орон коронавирусийн үүслийг хамтран шалгахад бэлэн байгаагаа илэрхийлсэн гэж Тhe Guardian мэдээллээ. 
Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх санал анхлан Европын холбооноос гарсан байна.Энэ холбооны гишүүн орнууд коронавирусийн үүслийг "зохих ёсоор, нарийвчлан мөрдөн шалгах" эрмэлзэлтэй байгаа бөгөөд гэхдээ үүнд Хятадын эрх баригчид хамааралтай эсэх талаарх хувилбар тусгагдаагүй байна. Саналыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлж магадгүй бөгөөд саналд гарын үсэг зурсан орнууд "хараат бус, бүх талаас нь хийсэн шат дараатай үнэлгээ" явуулахыг уриалж байгаа хэмээн The Guardian мэдээллээ. 
Энэ асуудлаарх эцсийн санал хураалт өнөөдөр буюу тавдугаар сарын 19-нд болох аж. Одоогоор энэ саналд Орос, Их Британи, Австрали, Канад зэрэг 122 орон нэгдсэн бөгөөд АНУ олон Хятад энэ талаар тайлбар өгөхөөс түтгэлзжээ.
Энд дуулгахад, тавдугаар сарын гуравны өдөр Австралийн The Daily Telegraph сонин Австрали, Шинэ Зеланд, АНУ, Канад, Их Британийн тусгай албадын цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн Хятадыг коронавирусийн талаарх баримтуудыг нуун дарагдуулсан, устгасан хэмээн буруутгасан юм. Харин БНХАУ өөрсдийнг нь чиглэсэн бүхий л буруутгасан баримт, мэдэгдлүүдийг няцааж байгаа юм. 
Мөн коронавирусийн халдвар хэрхэн үүсч, Хятад юуны учир халдварыг хурдан зогсоож чадаагүйг судлах өргөн цар хүрээтэй судалгааг АНУ өнгөрсөн сард эхлүүлсэн. Америкийн тагнуулын алба энэхүү вирус нь байгалийн гаралтай бөгөөд зохиомлоор гарган аваагүй хэмээн онцолж байв. 
 
Г.Бямбасүрэн


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Ус уух 5 ШАЛТГААН