Коронавирусний талаарх баримтууд

Коронавирусний талаарх мэдээлэлд дэлхий даяараа яг л живж байна гэж хэлж болохоор. Эдгээр үй олон мэдээллийн дотроос хамгийн чухлыг нь ВВС агентлаг түүвэрлэн авч, 1-2 өгүүлбэрээс бүрдэх товч баримт хэлбэрээр уншигчиддаа хүргэжээ. Дор эмхэтгэн нийтэлсэн баримтууд нь асуудлын мөн чанарыг илүү сайн ойлгоход тус болно хэмээн найдаж байна. 
 
Баримт 1. Covid-19 гэдэг нь шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчний нэр /d бол disease буюу өвчин гэдэг англи үгний эхний үсэг/харин SARS-CoV-2  бол вирусний нэр юм.  Баримт 2. CoV гэдэг нь CoronaVirus гэсэн үгийн товчлол юм. Коронавирус гэдэг нь 40 орчим төрлийн вирусээс бүрдэх вирусийн нэгэн бүлийн нэршил ажээ.   Баримт 3. Коронавирус бол биологийн хувьд “хууран мэхлэгч” юм. Түүний өргөсний үзүүр нь ашигтай молекултай төстэй  учраас эсийн рецепторууд түүнийг “тун баяртайгаар” өөртөө татдаг байна. Харин өргөсний ард вирус нуугдаж байдаг. Баримт 4. Шинэ коронавирус /novel буюу nCoV/ гэдэг нь уг вирус өмнө нь хүний биеийн эсэд нэвтрээгүй байсныг, түүнийг эрдэмтэд нээн илрүүлээгүй байсныг илэрхийлж буй нэр томьёо юм. 
 
 
Баримт 5. Эволюци буюу түүхэн хувьслын 2 сая жилийн хугацаанд хүмүүс бидний дархлааны тогтолцоо нь одоо мэдэгдэж буй вирусуудын ихэнхтэй нь тэмцэж чаддаг болсон боловч шинэ коронавирус нь дархлааны хувьд гэнэтийн цочир зүйл байлаа. Ийм учраас уг вирус богино хугацаанд хүчтэй тархаж байгаа юм. 
 
 
 
Баримт 6. Вирус эсэд нэвтрэнгүүтээ түүнийг хянаж эхэлдэг бөгөөд эсийг ашиглан өөрийгөө хувилан олшруулдаг байна. Ингэснээр гинжин урвал эхлэх ба улмаар эс үхэж, вирус цааш халдварладаг ажээ. Баримт 7. Халдварын эхний үе шатанд шинэ коронавирус нь хоолой болон амьсгалын дээд замд идэвхтэй үрждэг ба улмаар халдвар уушиганд хүрч, үрэвсүүлдэг.Баримт 8. Чухам ийм учраас ханиалгах нь халдварын эхний шинж тэмдэг юм. Харин дараа нь халуурдаг.Баримт 9. Халуурахгүй байх тохиолдол ч бий. Эмнэлэгт хүргэгдэн ирсэн Уханийн өвчтөнүүдийн 30 хувийнх нь биеийн халуун хэвийн байжээ.Баримт 10. Халдвар авсан хүмүүсийн 18 хувьд нь ханиалгах шинж тэмдэг илрээгүй байна. Өвчин ямар ч шинж тэмдэггүйгээр даамжирч байсан бөгөөд өвчтөнүүд халдвар авсан гэдгээ ч мэдээгүй байжээ. Баримт 11. Гэсэн хэдий ч эдгээр шинж тэмдэггүй өвчтөнүүд халдварыг идэвхтэй тээсээр бусдад халдвар тараасаар байдаг.Баримт 12. Covid-19 хөнгөн хэлбэрээр илэрч байгаа тохиолдолд улирлын чанартай ердийн ханиадтай маш төстэй: хуурай ханиалгах, биеийн халуун нэмэгдэх, бие ерөнхийдөө сульдах, зарим тохиолдолд булчин ба толгой өвдөх шинж тэмдгүүд илэрнэ. Баримт 13. Covid-19-ийг ердийн ханиадны адилаар гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой.Баримт 14. Халдварын онцгой нэгэн шинж тэмдэг бол өвчтөн амтлах, үнэрлэх чадвараа алддаг явдал юм.Баримт 15. Халдвар авсан бүх хүнд ийм шинж тэмдэг илэрдэггүй.Баримт 16. Хэрвээ та үнэрлэх, амтлах мэдрэмжээ гэнэт алдвал сэрэмжтэй байж, зохих арга хэмжээг нэн даруй аваарай.Баримт 17. Вирус тээгч нь халдвар авсан даруйдаа, шинж тэмдэг илрэхээс өмнө эргэн тойрны хүмүүстээ аюул учруулж эхэлдэг.Баримт 18. Уг вирус хэдийчинээ үхлийн аюултай байна, төдийчинээ халдварлан тархах хүч нь сул байдаг. “Эзнээ алсныхаа” дараа коронавирус цааш халдварлах боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл, үхэлд хүргэх аюултай хэлбэрээр мутацид ордоггүй гэсэн үг. Баримт 19. SARS-CoV-2 вирус нь “эзнийгээ” халдвар тараагч болгодог ба шинж тэмдэг илрэхээс өмнө хэд хэдэн хүнийг халдварлуулдаг.Баримт 20. Шинэ коронавирусний халдвар тээгч нэг хүн дунджаар 2-4 эрүүл хүнд халдвар тараадаг байна. Харьцуулахад, улирлын чанартай ердийн ханиадны вирус тээгч нь 1-3 хүнийг, салхин цэцгийн вирус тээгч 12-оос тооны хүнийг халдварлуулдаг ажээ.Баримт 21. Коронавируст суперспредерүүд буюу хэдэн зуу, мянган хүнд өвчин халдварлуулдаг супер тараагчууд байдаг. 
 
 
Баримт 22. Өмнөд Солонгост халдвар авсан хүмүүсийн тоо 30 хүрээгүй байхад нь вирусний тархалтыг зогсоож чадсан. Гэсэн хэдий ч дараа нь “Өвчтөн 31” гэдэг кодтой эмэгтэй 1200 орчим хүнд халдвар тараасан байна.
 
 
 
Баримт 23. Энэ эмэгтэй хэт шүтлэгтэй хүн бөгөөд ханиалгаж, халуурч байсан хэдий ч сүмийн цуглаанд явсаар л байжээ.Баримт 24. Өмнөд Солонгост 10 хоногийн дотор халдвар авсан хүмүүсийн тоо 30-аас 5 мянга болж өсчээ. Баримт 25. Covid-19-ийн улмаас нас баралтын түвшинг тогтооход хүндрэлтэй байгаа нь үнэн, гэхдээ 1-3 хувь байна гэсэн судалгаа бий.Баримт 26. Энэ нь улирлын чанартай ердийн ханиадтай харьцуулахад 20 дахин өндөр, SARS (10%) ба MERS (25%) өвчнүүдтэй харьцуулахад хамаагүй бага гэсэн үг.Баримт 27. Covid-19-ийн улмаас нас барах тохиолдлын тоо нь тухайн улсын эрүүл мэндийн тогтолцооны ачаалал ба эмнэлгийн тусламжийг хэр зэрэг хурдан үзүүлж байгаагаас маш ихээр шалтгаалж байна. Жишээ нь, Герман улсад нас баралтын түвшин 0,3 хувьтай байгаа бол Италид бараг 9 хувьд хүрчээ.Баримт 28. 70-аас дээш насны өвчтөнүүдийн дунд нас баралтын түвшин 5 хувиас дээш байгаа бол халдвар авсан 80-аас дээш насны 10 хүн тутмын нэг нь нас барж байна.Баримт 29. Ийм учраас дэлхийн улс орнуудын эрх баригчдын гол зорилго нь нэгэн зэрэг олон хүнийг өвчлүүлэхгүй байхад оршино.Баримт 30. Цар тахал маш хурдтайгаар тархаж байна. Эхний оношийг тавьснаас хойш 67 хоногийн хугацаанд 100 мянган хүн халдвар авсан бол дараагийн 100 мянган хүн 11 хоногийн дотор, 3 дахь 100 мянган хүн 4 хоногийн дотор өвчилжээ.Баримт 31. Халдвар авсан хүмүүсийн тоо хоног тутам гуравны нэг орчмоор өсөж байна.Баримт 32. Цар тахал дэлхийн хамгийн алслагдсан газар оронд хүртэл түгэн тархжээ. 3 дугаар сарын 24-нд алдартай Пасхи аралд 42 настай эрэгтэй хүн халдвар авсан байна.Баримт 33. Халдвар авсан хүмүүсийн тоо хэдэн арван сая болж, нас барагсдын тоо хэдэн зуун мянгад хүрч магадгүй. Үүнд сэтгэл зүйн хувьд бэлэн байхыг судлаачид анхааруулж байна.Баримт 34. SARS-CoV-2 вирус хаанаас үүсэлтэй гэдгийг яг таг тодорхойлж чадаагүй байна. Гэхдээ сарьсан багваахай, панголин буюу хуягт гүрвэл нь коронавирустэй төстэй вирус тээдэг ажээ.  
 
 
Баримт 35. Вирус мутацид орсноор өөр ямар нэгэн амьтанд халдварласан ба уг амьтнаас хүнд халдварласан бололтой.
 
 
 
Баримт 37. Вирус амьтдын дунд байсаар байгаа гэж үзвэл эрт орой хэзээ нэгэн цагт хүмүүст дахин халдварлана гэсэн үг. Баримт 38. Чухам ийм учраас Ухань хотын зэрлэг амьтад худалддаг захыг хамгийн түрүүнд хаажээ.Баримт 39. Коронавирус лабораториос алдагдаагүй. Зарим хүмүүс алдагдсан гэдэгт үнэмшдэг.Баримт 40. Коронавирусийг лабораторид гарган авсан гэх яриаг олон орны эрдэмтэд сайтар шалгасны эцэст үндэслэлгүй болохыг тогтоожээ.Баримт 41. SARS-CoV-2 вирусийг лабораторид гарган аваагүй бөгөөд түүнтэй холбоотой ямарваа нууцлаг үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг “Nature” сэтгүүлд дурджээ.Баримт 42. Вирусийн хэсгүүд нь өчүүүхэн жижиг учраас мэс заслын маскны нүхээр чөлөөтэй нэвтэрдэг учраас ийм маск нь коронавируснээс хамгаалж чадахгүй.Баримт 43. Коронавирус ямар хэмжээтэй вэ гэдгийг төсөөлөх гээд оролдоё. Зүүний үзүүр дээр 100 сая ширхэг вирусийг өлхөн багтааж болно.Баримт 44. Халдвар авсан хүн ханиах үед шүлсний жижиг дуслууд цацагдах ба дусал бүрт хэдэн тэрбумаар тоологдох вирусийн хэсгүүд агуулагдаж байдаг.Баримт 45. Нийтэд түгсэн ташаа ойлголтыг залруулъя. Гэрийн тэжээвэр амьтад коронавирусийг хүнд халдаадаггүй. Муур, нохойноос халдвар авсан тохиолдол огт бүртгэгдээгүй байна.Баримт 46. Харин халдвартай хүн ороод гарсны дараа хов хоосон өрөөнд байхад ч гэсэн коронавирус халдварлах магадлал өндөртэй.Баримт 47. Коронавирус нь агаарт ууршсан шүлсний бичил тоосонцор хэлбэрээр 3 цаг хүртэлх хугацаанд тэсвэрлэн амьдарч чаддагБаримт 48. SARS-CoV-2 нь хуванцар болон төмөр гадаргуу дээр 3 хоног, цаас, картон дээр  1 хоног, зэс гадаргуу дээр 4 цаг байх хугацаанд халдварлах аюултай хэвээр байдаг.Баримт 49. Чухам ийм учраас дээрх гадаргууд хүрэлцсэнийхээ гараа сайтар угаах нь хамгийн найдвартай арга юм. Баримт 51. Ойр хавьд угаалтуур байхгүй үед ариутгагч гелиэр гараа цэвэрлэж болно, гэхдээ гараа угаах нь илүү үр дүнтэй.Баримт 52. Хэрвээ танд хүнсний эсвэл техникийн спирт байгаа бол ариутгагчийг /антисептик/ гэрийн нөхцөлд хийх боломжтой.Баримт 53. Арга ядсан үед ариутгал хийхийн тулд мирамистин эсвэл хлоргексидинийг хэрэглэж болно. Аль аль нь бактериуд төдийгүй вирусуудыг устгадаг. Баримт 54. Коронавирусний эсрэг антибиотик хэрэглэх нь ямар ч үр дүнгүй.Баримт 55. Вакцин гарган авах эсвэл үр дүнтэй эмчилгээний арга бий болох хүртэл карантин буюу хөл хориог дэлхий даяар богино хугацааны завсарлагатайгаар сунгаж магадгүй.  Баримт 56. Коронавирусний эсрэг вакциныг нэг жил эсвэл жил хагасын дараа буюу 2021 оны дунд үе, эсвэл оны эцсээр гарган авна.Баримт 57. Коронавирусний эсрэг вакциныг хэзээ ч гарган авч чадахгүй байж ч магадгүй. Хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/-ийн эсрэг вакциныг гарган авахаар дэлхий даяараа 35 жилийн турш оролдож байгаа боловч үр дүнд хүрээгүй л байна.  Баримт 58. SARS-CoV-2 вирусийг устгах тусгай эмчилгээний аргыг нээгээгүй бөгөөд халдвар авсан хүмүүст тухайн өвчний эсрэг бус харин шинж тэмдгүүдийг нь арилгах эмчилгээг хийж байна. Баримт 59. Халдвар авсан 100 мянга гаруй хүн эдгэжээ.Баримт 60. Халдвар авсан хүмүүсийн 80 гаруй хувьд нь эмнэлгийн тусламж шаардлагагүй. Тэд ердийн ханиадны эмээр гэртээ өөрийгөө эмчилж, долоо хоногийн дотор эрүүл болдог. 
Баримт 61. Халдвар авсан 5 хүн бүрийн нэгийг нь эсвэл 6 хүн бүрийн нэгийг нь, голдуу өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Баримт 62. Өвчин хүндэрсэн тохиолдолд /ойролцоогоор 4 хувь/ өвчтөнийг зохиомол амьсгалын аппаратанд оруулна. Халдвар авсан хүмүүсийн тоо хэт олон болох аваас ийм төрлийн аппарат дутагдаж магадгүй. Зарим автомашины үйлдвэрт уг аппаратыг хийгээд эхэлжээ.
 
Баримт 63. Аппарат дутагдалтай байгаа нь Итали улсад нас баралт нэмэгдсэний нэг гол шалтгаан юм. Өндөр настай өвчтөн олон байгаа, ачаалал нэмэгдсэний улмаас эмнэлгийн ажилтнууд ядарч туйлдсан, тоног төхөөрөмж хүрэлцээгүй зэргээс шалтгаалан нас баралт өсчээ. Баримт 64. Италид 10300 өвчтөн эдгэрсэн бол 8 мянган хүн нас баржээ. Энэ бол 3 дугаар сарын 27-ны өдрийн мэдээлэл юм. Баримт 65. Covid-19-ийг эмчлэх эмийг идэвхтэй эрж хайж байна. Шинээр эм гарган авахад цаг хугацаа шаардагдах учраас одоо хэрэглэж буй вирусний эсрэг эмүүдийн үйлчлэлийг эмч нар судалж байна.Баримт 66. Халуун орны хумхаа өвчний эсрэг хэрэглэдэг хлорохин гэдэг эм коронавирусний эсрэг хүчтэй үйлчилгээтэй болохыг Хятадын эмч нар 2 дугаар сард тогтоожээ. Баримт 67. ХДХВ вирусээр өвчилсөн хүмүүсийг эмчлэхэд хэрэглэдэг лопинавир гэдэг эм, мөн Эбола болон Марбургийн вирусийн халдварыг эмчлэх зорилгоор гарган авсан ремдесивир гэдэг эмийн туршилт амжилттай явагдаж байна.Баримт 68. Японд түгээмэл хэрэглэдэг вирусийн эсрэг авиган /фавипиравир/ гэдэг эм ихээхэн найдвар төрүүлж байна. Уг эмийг РНК вирусийн халдвартай тэмцэхийн тулд тусгайлан гарган авчээ.Баримт 69. Ухань хотод хийсэн туршилтын явцад авиган гэдэг эмийг хэрэглэсэн өвчтөнүүд дунджаар 4 хоногийн дотор эрүүл болж байжээ.Баримт 70. Хятадын өвчтөнүүд ердийн эмүүдээс гадна уламжлалт анагаах ухааны эмүүдийг ууж байна.Баримт 71. Хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээний аргыг Гуанжоу хотын 8-р ардын эмнэлэгт боловсруулсныг орон нутгийн эрх баригчид албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Баримт 72. Синьхуа агентлагийн мэдээлснээр, үндсэн эмчилгээний зэрэгцээ Цинфей пайду (Qingfei Paidu) гэдэг ардын уламжлалт эмийг хэрэглэх нь үр дүн сайтай байна.Баримт 73. Уг эмийн орц найрлагад  хятад зээргэнэ, чихэр өвс зэрэг ургамлууд ордог. Баримт 74. Эдгэрсэн өвчтөнүүдийн цусны сийвэнг эмчилгээнд ашигласнаар хүнд өвчтнүүдийн амийг аварч байна. SARS, MERS ба Эбола вирус тархаж байх үед ийм эмчилгээ хийхийг ДЭМБ албан ёсоор зөвлөмж болгожээ.Баримт 75. Найтаалгах нь өвчний шинж тэмдэг биш, харин ханиалгах нь шинж тэмдэг мөн. Баримт 76. SARS-CoV-2 вирус өнгөрсөн оны 12 дугаар сараас энэ оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд 14 удаа мутацид оржээ.Баримт 77. Коронавирус нь өөр хоорондоо бага зэргийн ялгаатай нийтдээ 1200 гаруй төрлийн генийн өөрчлөлтөнд орох боломжтой.Баримт 78. Коронавирусний “орос хувилбар” нь генийн хувьд Европоос гаралтай вирустэй төстэй гэдгийг Петербургийн эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл, уг вирус шууд Хятадаас бус Европоос Орост орж ирсэн гэсэн үг. 
 
Б.АдъяахүүЭх сурвалж: http://www.bbc.com
скачать dle 12.0
Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл