Д.Нямхүү: Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй


ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл: 
“Өнөөдрийн байдлаар 163719 хүн коронавирусээр өвчилж, 85722 хүн нас барж, 1,1 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өвчлөл Европын улсуудад эрчтэй тархсаар байна.Азийн орнуудын хувьд сүүлийн 24 цагийн дотор Япон, Солонгост тархалт өндөр байна. Японд эмнэлэгт голомтлон тархаж байгаа юм. БНХАУ-ын Ухань, БНСУ-ын Дэгү хотод бас эмнэлгээс дамжин маш олон хүнд халдварласан.
Өнөөдрийн байдлаар манайд нэмж сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Ажиглалтад 1410 хүн, өчигдөр 167 хүн ажиглалтаас гарсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна” гэв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
"Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр хийсэн бүх шинжилгээнд коронавирус  илрээгүй. Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарлагдсан хүний шинжилгээнд вирус илрээгүй. 04.08-нд Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор ирсэн 83 хүний, мөн тандалтын зорилгоор хийсэн 30 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ, эмчийн үзлэг үргэлжлэн явагдаж байна.
ХӨСҮТ-д Монгол Улсдаа нэг номерийн цэвэрлэх байгууламж ажиллаж байгаа. Анагаахын оюутнууд, бусад байгууллагынхан ирж манай цэвэрлэх байгууламжийг үзэж байгаа. Механик, химийн, бүх төрлийн биологийн гэсэн гурван төрлөөр цэвэрлэдэг. Гэдэсний халдвар, бусад халдвараас ялгарч байгаа аюултай вирус, нян өтгөн шингэн ялгадасаар гардаг. Тиймээс манай цэвэрлэх байгууламж онцгой дүрэм номоо чанга барин ажиллаж байгаа" гэв. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан