Ердөө таван минут сэтгэлээр унах, хямрахад хүний дархлаа зургаан цаг дарангуйлагддаг байна. Харин эсрэгээрээ таван минут эерэг зүйлс сонсож, мэдэрсэн үед дархлаа 5-6 цаг дэмжигддэг аж. Тиймээс эерэг зүйлийг уншиж, үзэж байхыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.
Та бүхэн өөрсдийн дуртай дуугаа сонсох, хөгжилтэй бичлэг үзэх аль эсвэл амттай кофе ууж цонхоор ширтэх, алхах гээд таван минут тархиа амрааж яагаад болохгүй гэж. Тэгвэл бид стресс тайлж, дархлаа дэмжих таван минутад хийж болох зүйлсийг санал болгоё.
- Дасгал хөдөлгөөн хийх
- Агаар салхинд гарах ялангуяа наранд гарах юмуу гэрэлтэй орчинд байх, цонхоо нээж агаар амьсгалах
- Өөрийнхөө ойр дотны хүмүүст өөрийнхөө сэтгэл санаагаа хуваалцах
- Дуу сонсох
- Хөгжилтэй бичлэг үзэх
- Хэн нэгэнтэй өнгөрүүлж байсан сайхан дурсамжаа эргэн санах гээд олон зүйлс бий шүү.