Тараг эрүүл мэндэд ямар ашиг тустай вэ?

Монголчууд бидний уламжлалт цагаан идээнд кальци болон бусад витаминууд ихээр агуулагддаг билээ. Иймд таргийг өдөр болгон тогтмол цагт ууж хэвшвэл тустай юм.
Үүнээс гадна тарганд агуулагддаг бактериуд нь ходоодны өнгөр үүсгэж, цусан суулга болон гэдэсний элдвэрт халдварт өвчнөөс сэргийлэх ач тустай байдаг.   Гэхдээ тараг уухдаа хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй.
Тараг нь:
  • Элэг, нойр булчирхай, хоол боловсруулах замын эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулдаг
  • Хоол шингээлтэнд сайнаар нөлөөлнө
  • Хаван буулгаж, цусны даралт тогтворжуулдаг
  • Бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн болон овъёостой сайн зохицож, гэдэс цэвэрлэдэг
  • Хөөрүүлсэн сүүгээр бүрсэн тарагны тослог бага байдаг учир жингээ хасахад тустай.
Мөн уламжлалт гар аргаар бүрсэн тараг хэрэглэхийг хичээж гэртээ бага хэмжээгээр тараг бүрэхдээ сүүгээ буцалгаад 40-45хүртэл хөргөж, таргийн хөрөнгийг сүүний 5%-ийн хэмжээнд хийж сайтар хутгана.
Тараг 4-6 цагийн дотор бүрэлдэнэ. Тиймээс унтахдаа бүрж хонуулаад, маргааш нь шинэ тараг хэрэглээрэй. Таргийг ямар сүүгээр бүрснээсээ шалтгаалаад тослог, тэжээллэг чанар нь өөр байдаг. Түүхий сүүний тараг 3.2%-иас доошгүй, буцалгасан сүүнийх 1.0-1.3%, машиндсан сүүнийх 0.05-0.07% -ийн тослогтой байдаг.
Таргийг өлөн элгэн дээрээ ууж хэвшвэл, үйлчлэл нь хамгийн сайн бөгөөд оройн цагаар хэрэглэж байгаа бол оройн хоол идэхгүй байх нь хамгийн зүйтэй. Та тараг ууснаар сайхан унтаж амрахын зэрэгцээ, жингээ хасахад дэмжлэг үзүүлдэг. Таргийг унтахаас хоёр цагийн өмнө уух нь хамгийн тохиромжтой.
скачать dle 12.0
Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл