Хүмүүс 5, 10 кг хасаал болоо гээд яриад байдаг. Хэвийн жин гэдэг зүйлд онц ач холбогдол өгдөггүй. Хэвийн жин чинь ийм байх ёстой гэхээр "өө хэт туранхай болчихно" гээд байдаг. Тиймээс хэвийн жин гэдгийг тайлбарлая.
ХЭВИЙН ЖИН гэж юу вэ?
Хэвийн жин гэдэг бол таны зүрхний ДААЦ юм. Даац гэхээр ойлгож байгаа биз дээ? Машинаар тайлбарлавал 1500 кг-ын даацтай машинд өдөр бүр 2000, 2500, 3000 кг ачаа ачаад байвал юу болох вэ? Даац нь хэтрээд байнуудаа гэснээ 3000 ачдаг байснаа 2500 ачаад л давхиад байя. Нэмэр болох уу?
Үүн шиг. Хүний зүрх анх төрөхдөө 150 жил цохилох хүчин чадалтай байдаг гэнэ. 150 жил! Гэтэл бид 30 нас гарлаа л бол хөгшин, 40 гарчуул тэгээд эмээ, өвөө болчлоо гээд яваад байдаг. 80-90 наслуул асар өндөр настайд тооцогдоно. Гэтэл дэлхийд хамгийн урт насалдаг хүмүүс 100 - 110 цаашлаад 120 наслаад байдаг шүү дээ. Уг нь 150 наслах боломж байна. Гэхдээ амьдралын хэв маяг, хоолны сонголт зэргээс шалтгаалан наслах наснаасаа хороосоор 60-70 л насалж байна. Архи уувал 10 нас, тамхи татвал 5 нас хоргоддог гэж өчнөөн сонссон ч цаад утгыг нь ухаж ойлгодоггүй. Танд өгөгдсөн 150 жилээс л хасагдаад яваад байна шүү дээ. Насыг хамгийн ихээр хороодог, эрт хөгшрүүлдэг зүйл бол илүүдэл жин /буруу хооллолт/ юм.
Даац хэтэрсэн машин нэг их удалгүй эвдрээд дуусдаг шиг даац хэтэрсэн хүний зүрх хэт их ачаалласаар цагаасаа өмнө зогсдог байх нь байна шүү.
Зүрхийг хэвийн ачааллуулъя гэвэл хэвийн жинтэй байх ёстой.
Хэвийн жингээ тооцох:
40 хүртэлх насны эмэгтэй: өөрийн өндрөөс 110г,
40 -с дээш насны эмэгтэй: өөрийн өндрөөс 100г,
эрэгтэй хүн: өөрийн өндрөөс 100г хасч өөрийн зүрхний даац буюу хэвийн жингээ гаргаж ирнэ.
Зарим нь "тэгж урт насалж яадгийн" гэж бодож байж болно. Гэхдээ нэг зүйлийг бодоорой. Энд урт наслахдаа биш чанартай амьдрахад л гол утга нь оршиж байгаа шүү. 40-50хан наснаасаа хорвоогийн хамаг хогийн өвчнийг тоочоод, аль эртнээс өөрийгөө хүний тооноос хасчихаад "амьд үхдэл" болж амьдрах юм гэж үү? Хүний гарт орчихоод үр хүүхэддээ гай, ад болоод л 20, 30, 40 жил амьдарсан амьдраагүйн хооронд үлгэн салган оршин тогтнох гунигтай биш гэж үү? Баруунд 50 наснаас амьдрал эхэлдэг гэж ярьдаг бол Монголд 50 насанд амьдрал "дуусдаг". Юу ч хийе гэсэн "хөгширч үхэхжийж" гэдэг юмтай тулгарна. Өөрөө ч тэгж боддог.
Үгүй ээ, хүмүүс минь. Ийм гунигтай амьдралаар амьдрахгүй ээ. Эрүүл зөв хооллолтын ачаар залуу насаа уртасгаж 50-60 гарсан ч 30-40 настангуудаас дутах зүйлгүй эрч хүчтэй, залуухан, эрүүл саруул, хөгжилтэй, эрх чөлөөтэй сайхан амьдарч болж байна. Үүний тулд гагцхүү та хэвийн жинтэй, эрүүл хооллолттой байх ёстой.
Тарган хүн турахад залуужсан мэт санагддаг. Хэвийн жиндээ очих үед та хэд орчим настай харагдаж байна тийм хэвээрээ хэдэн арван жил амьдарна. Ухаандаа, та тураад 30 орчим настай харагддаг болчихвол 60 гартлаа 30 орчим настай харагдсаар л байна гэсэн үг шүү дээ. Эрүүл, эрч хүчтэй, аз жаргалтай хэвээр л байна.