Цусны эргэлтийг сайжруулахын тулд хүзүүнийхээ булчинг сулла

Цусны эргэлтийг сайжруулахын тулд хүзүүнийхээ булчинг суллахыг зөвлөж байна.

Хүзүүний хажуу хэсгийн булчинг суллах: Гараа биеийнхээ дагуу буулгаж, цэх зогсоно. Дараа нь зүүн гараа доош татаж, толгойгоо баруун тийш налуулна. Энэ байрлалтайгаа 30 секунд зогсож, нөгөө талдаа давтаж хийнэ. 
Хүзүүний урд хэсгийн булчинг суллах: Гараа биеийнхээ дагуу буулгаж, цэх зогсоно. Хоёр гараа урагш нь зөөлөн татаж, толгойгоо аль болох хойш налуулна. Энэ байрлалтайгаа 30 секунд зогсоорой. 
Хүзүүний хойд хэсгийн булчинг суллах: Хоёр гараа дагзныхаа ард авч, толгойгоо урагш зөөлөн тонгойлгох бөгөөд амьсгалаа авах үедээ гараараа тулж, буцаад хойшоо болгоно. Дараа нь амьсгалаа гаргахдаа дахин толгойгоо доош тонгойлгоно. Та ийнхүү гурван удаа давтаж хийгээрэй.
Үр дүн: Хүзүүний булчин суларч, цусны эргэлт сайжирна. 
Эх сурвалж http://www.info.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан