Үсэнд тань хэрэгтэй эмийн ургамлууд

Шампунь үйлдвэрлэгч олон компани синтетик найрлага агуулсан эрдсийн гаралтай тосыг хэрэглэдэг. Эрдсийн гаралтай тосыг нефьтийг нэрж гаргаж авдаг бөгөөд энэ нь хуйхны гадуур гялгар бүрхүүлийг үүсгэж хортой бодисыг ялгаруулах арьсны үйл ажиллагааг удаашруулдаг юм. Харин нөгөө талаас байгалийн гаралтай тосыг арьс болон хуйх хурдан хүлээж авдаг. Тиймээс аль болох эмийн ургамлын тос агуулсан шампунь, ангижруулагч, тэжээлийн тос хэрэглэх нь үсэнд ээлтэй юм. Үсээ хурдан ургуулж, өтгөрүүлэхийг хүсч байгаа бол хэрэглэх бүтээгдэхүүнүүдээсээ эдгээр эмийн ургамлын найрлагыг хайгаарай.   Жожобагийн тос  (Jojoba oil)Жожобагийн тосыг Калифорни, Аризона, Мексикийн зарим хэсгүүдээр ургадаг. Жожобагийн ургамлаас гаргаж авдаг. Энэ тосыг Америкийн уугуул иргэд болох Индианчууд хэдэн зуун жилийн турш үсийг чийгшүүлэх, ургуулахад ашигласаар ирсэн. Жожоба ургамлын молекул нь хуйхнаас ялгардаг тостой ижил бүтэцтэй байдаг. Зуун настын хандыг ч бас Индианчууд үс ургуулах зорилгоор ашигладаг байсан.    Гааны тос (Peppermint oil) Гааны тосноос хэдэн дуслыг хуйхан дээрээ шууд түрхсэнээр үсний сүвнүүдэд шингэж, ургалтыг түргэсгэдэг. Мөн гааны тосоор хуйхыг сэргээж болдог. Гэхдээ үүний тулд 3 халбага усыг 3 дусалтай хольж саармагжуулж байгаад хуйхандаа иллэг хийх хэрэгтэй.     Лавандагийн тос (Lavender) Лавандагийн ургамал нь Газар дундын тэнгисээс гаралтай ч, одоо дэлхийн өнцөг булан бүрт ургуулдаг болсон. Хэдэн зууны турш лавандаг үс халзрахаас сэргийлэх, шинэ үс ургуулах эмийн ургамлын хэлбрээр ашигласаар ирсэн. Лавандад бактерийн эсрэг найрлагууд байдаг бөгөөд тэдгээр нь хуйхны үрэвслээс хамгаалж, тайвшруулдаг. Энэ  ургамал нь үсийг хөвсийлгөж, хагийг эмчилдэг. 
   Халгай, ганга өвсний ханд Монголчууд эртнээс халгай болон гангыг эмчилгээний  зориулалтаар болон гоо сайхандаа хэрэглэж ирсэн. Тэр дундаа  энэхүү 2 ургамлыг үс арчилгаанд илүү хэрэглэдэг. Халгай  болон ганга нь үсний уналтыг зогсоож, үсний ургалтыг  түргэсгэдэг үйлчилгээтэй юм.  5. Даливс өвсний үндэс (Burdock oil)  Даливс өвсний үндэсний ханд нь үсийг нөхөн сэргээхэд  хамгийн чухал найрлагуудын нэг юм. Энэ нь загатнааг  арилгаж, хуйхны цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн хуйханд  нэн шаардлагатай өөхлөг тосыг өгч, үсний нарийслыг багасгаж,  нөхөн сэргээдэг.      Розмари (Rosemary) Үс бууралтахыг удаашруулах, ургуулах зорилгоор розмариг мөн л хэдэн зууныг дамжиж хэрэглэж ирсэн. Розмарийн тос нь хуйхны цусны эргэлтийг сайжруулдаг. Розмариг усанд хийж үл ялиг буцалгасан усаар үсээ өдөр тутам зайлах нь өнгийг сэргээдэг. Ялангуяа хар, бараан өнгийн үсний өнгийг маш сайн тодруулдаг.  Үсийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй бусад эмийн ургамал: 
        Олон ургамлын хандыг үсийг эрүүлжүүлэх, гялтгануулах, хагийг арилгах, чийгшүүлэх журмаар ашиглаж болно. Эдгээр эмийн ургамлыг буцалгаж хандлах, хэрэглэдэг шампуньдаа нэмэх зэргээр ашиглаж болно.
 • Зуун настын ханд: Шинэ үс ургалтыг нэмэгдүүлдэг, цахилгаанжилтыг багасгаж байгалийн ангижруулагч шиг үйлчилдэг• Хус модны навч: Хуурай, загатнасан хуйхыг эрүүлжүүлнэ• Чихэр өвс: Үс уналтын эсрэг эмийн ургамал. • Яншуй: Үүнд агуулагддаг төмөр, C амин дэм нь үсийг чанга, эрүүл байхад тусалдаг.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан