Яаралтай тусламж болон тарианы өрөөнүүдийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар шинэчиллээ


Нийслэлийн хөрөнгө оруулалтаар дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж болон тарианы өрөөнүүдэд засвар, шинэчлэлтийн ажлыг “Бавгар групп” ХХК хийж гүйцэтгэлээ. Ингэснээр иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ая тухтай орчинд авах, эмч, эмнэлгийн ажилтнууд тохилог орчинд ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм. Сүхбаатар Эрүүл мэндийн төв нь 200 гаруй эмч, сувилагч, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жилд дунджаар 190 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
ЭХ СУРВАЛЖ: СБД
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан