Өнөөдөр бид H4 буюу НОГООН ӨНГИЙН НАВЧТАЙ ХҮНСНИЙ НОГООНЫ талаарх мэдээллийг хүргэх болно.
Яагаад эрүүл зөв зохистой хооллолтонд нь H4 чухал вэ? Эрүүл хооллолт гэдэг нь яг юу вэ? Тэгвэл товчихондоо бол эрүүл зөв зохистой хооллолт гэдэг нь тухайн хүн өөрийн биеийн онцлог, газар нутгийн уур амьсгалд тохируулан олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг зөв зохистой зохицуулан хэрэглэхийг хэлнэ. Түүнээс биш дан ганц мах, амьтны гаралтай хоол хүнс хэрэглэх, эсхүл дан ганц жимс, ногоо идэх нь зохистой хооллолт биш юм.
Таны юу идэж байгаа, хэр их хэмжээгээр идэж буй хоол хүнсний бүтээгдэхүүнийг зөв таниж мэдэж байгаагаас эрүүл зөв зохистой хооллолт тань шууд хамаарна. Хоол хүнснийхээ зүйлийг зөв зохистойгоор хэрэглэх нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлийг багасгах бөгөөд, сэтгэл санааны хямралд орохоос урьдчилан сэргийлж чаддаг ажээ. Тэгвэл H4 буюу НОГООН ӨНГИЙН НАВЧТАЙ НОГООНЫ талаар бяцхан мэдээллийг хүргэе.
1. ТАРХИ ЦЭНЭГЛЭГЧ БУУЦАЙ:
Бууцайнд төрөл бүрийн витамин, кали, кальци, йод, төмөр ихээхэн хэмжээгээр агуулагдана. Буйцайнд агуулагдах шимт бодис нь цусны улаан эсийг эрүүл байлгадаг бөгөөд бие давхар эмэгтэйчүүд тогтмол хэрэглэвэл ургийн гажгаас сэргийлдэг. Тархины үйл ажиллагааг сайжруулж, нойр хоолондоо сайн болгодог.
2. ЭРСДЭЛИЙН ЭСРЭГ ЦЭЦЭГТ БАЙЦАА:
Энэ ногоонд хорт хавдрыг эсэргүүцэх чадвар, дархлааг сайжруулах гээд маш чухал эрдэс бодис агуулагддаг. Цусны даралтыг бууруулах, зүрхний өвчнөөс сэргийлэх гээд олон талын ач тустай. Тэгвэл та өвлийн улиралд идэж буй хоол хүнсэндээ брокколи нэмэхэд л өлхөн энэ хүйтнийг даваж чадах ажээ.
3. ЭРЧИМТЭЙ ТУРААГЧ БАЙЦАА:
Байцаа амт чанар сайтай, зарим өвчнийг анагаах чанартай. Байцаанд байх фолийн хүчил цусан дахь холестерины хэмжээг бууруулахаас гадна цус багадахаас сэргийлнэ. Мөн найрлаганд нь байх тартараны хүчил хэт таргалалтаас хамгаална. Байцааны эслэг чанар нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж , хоолны шингэцийг сайжруулна.
Бие махбодид шаардлагатай төмөр, натри, кали, фосфор, магни, хүхэр, төрөл бүрийн давс зэрэг эрдэс бодисууд агуулагдахаас гадна байцаанд орших нүүрс ус, эслэг бодисууд нь судас хатуурахаас сэргийлж, холестериныг их хэмжээгээр биеэс гадагш ялгаруулдаг байна. Байцааны төрлийн ногоог их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд нарийн, бүдүүн гэдэсний хавдраар өвчлөх эрсдэл маш бага байдаг байна. Байцааны шүүсийн уухад л та хүссэн тэр хэмжээндээ маш хурдан хугацаанд хүрнэ гээд боддоо. Ямар ч өвдөлтгүй зоволтгүй.
4. УРТ НАСЛАХЫН ҮНДЭС НОГООН АЛИМ:
Полифенол гэдэг бодис нь алиманд агуулагддаг ба багтаа болон харшилтай тэмцихэд асар чухал нөлөөтэй ажээ. Саяхан зуу нас давсан австрали эмээ Эдн Спарвей ухаан орсон цагаасаа эхэлж өдөрт наад зах нь нэг ногоон алим ид гэдэг хатуу зарчмыг баримталж ирснээр өдгөө хүртэл ийнхүү урт удаан насалсан тухайгаа дэлгэжээ.
5. ЮУНД Ч ЧИМЭГ БОЛОХ САЛАТНЫ НАВЧ
Салатны навч бидэнд асар их хэмжээний амин дэм, эрдэсийг өгч чаддаг байна. Ихэнхдээ салатны навчийг түүхийгээр нь хэрэглэдэг боловч болгож хэрэглэсэн үед ч гэсэн амин дэмт чанараа алддаггүй байна. Салатны навч нь витамин С, Е-ээр баялаг бөгөөд аль болох их хэмжээний салатны навчийг хэрэглэх нь чухал. Бас бусад ямар ч бүтээгдэхүүнтэй хольж идэх боломжтой. Туна загастай салатны навч нь төгс зохицдогийг дуулгахад таатай байна.
Идэхээсээ өмнө сайн бод. Сэтгэл санаагаараа идэх бус өөрийн ходоод, элэг, бөөр, судсаар гүйх цус, эд эсийнхээ төлөө идэж буй зүйлээ шалга. Өнөөдөр л идчихье, юу л болов гэж, би залуу хүн юм чинь зүгээр дээ гэж битгий бодоорой. Ирээдүйн амжилтын үндэс өнөөдрийн алхам байдаг юм шүү.
Эх сурвалж: news24.mn |