Ходоод хоол боловсруулах эрхтэн гэдэг ч цөс нь хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Цөсний хүүдийд цөс хуримтлагдан өтгөрч байдаг. Цөсний хүүдийд байдаг 30 грамм цөс нь өөх боловсруулахад оролцдог. Цөсний хүүдий хоол идэх үед агших сунах хөдөлгөөн хийж өөх тосыг шимэгдүүлж холестриныг уусгах үүрэгтэй. Тиймээс цөсөө улирал тутамд угааж байх хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Цөсөө угааж байх нь дотор эрхтний үйл ажиллагаа болон нүүрний арьс өнгөлөг байхад маш сайн нөлөөлдөг байна.
Цөсийг угааснаар цөс гадагшлах замыг цэвэрлэн, цөсний ялгаруулалтыг идэвхжүүлэн цөсний хүүдий сулардаг. Цөс угаах аргыг гэрийн нөхцөлд хийх бүрэн боломжтой. Юуны түрүүнд ЭХО-д харуулах шаардлагатай.
Монголчууд цөсийг хэд хэдэн аргаар угаадаг. Шар сүү ээдэм, дасгал хөдөлгөөн, зондоор угаах зэрэг арга бий. Цөс угаах гол бодис нь магнизм, карлверын давсны уусмал юм. Бас левомицетины уусмал, шар сүү байж болно. Цөс угаах 2 гол арга байдаг.
Сүүлийн үед хэрэглэж буй рашаанаар угаах арга
Цөсийг угаахдаа урд өдөр нь хөнгөн шингэн хооллож маргааш өглөө нь босоод бие засч, амаа сайтар угаах хэрэгтэй. Дараа нь өлөн элгэн дээрээ буюу 7-8 цагийн хооронд угаана. 200 гр “Кука курортная” эсвэл “Оргил” рашааны аль нэгэнд магни сульфат хийж хутгаж найруулаад гашуун амтыг амтлахгүйгээр том балгаж ууна. Араас нь 500-600 гр рашаан ууж баруун хажуугаараа буюу цөсний хүүдий оршдог талаар баруун хөлийг нугалж баруун хавирганы нуман дагуу бүлээн жин тавьж 30-40 минут нумарч хэвтэнэ.
Цөс угаасны дараа 3-7 хоног өөх тостой хайрсан, хуурсан, хоносон хоол идэхгүй эмчийн зааврын дагуу 5-7 хоногт давтан угааж болно.