Хуанли харж болохгүй. Өдөр бүр баяртай бай!
-Зөвхөн чанартай эд худалдан ав. Хэв маяг хөөцөлдөх хэрэггүй.
-Өдөр бүр гудамжаар алх. Гэртээ байсан ч байнга хөдөлж, энэ тэрүүгээр холхиж бай. Залуу насны нууц бол хөдөлгөөн юм.
-Амин дэмийн талаар байнга битгий бод. Тэгээд юм болгон дээр эмчид хандах шаардлагагүй.
-Дурла, гэрлэ. Секс маш ашигтай шүү.
-Та бухимдаж, үзэн ядаж байсан ч түүнийгээ дотроо хадгал. Аль болох уурлахаас зайлсхий.
-Хайр агуу. Хайрлаж, дурлахаа бүү зогсоо. Хайрла, хайрла, хайрла.
-Залуу насандаа аяла. Мөнгөний тухай март, мөнгөнөөс илүү туршлага чухал байдаг юм.
-Бусдыг бүү өөртэйгөө жишиж харьцуулж бай. Тийм хүн аз жаргалыг мэдэрдэггүй.
-Хэдий танилцахад эвгүй санагдаж байв ч заавал танилц, нөхөрлө.
-Өдөр бүр өөртөө тааламжтай ямар нэг сайхан зүйл хийж бай.
Өөрөөсөө бүү харамла.
-Өөрт дэмий санагдсан зүйлд баяртай гэж хэлж сур.
-Өөрийнхөө хүслийг мэдэр, зүрх сэтгэлээ сонс. Тэгээд түүний дагуу амьдар.
Аль болох асуудлыг бие дааж өөрөө шийдэж бай.
-Зөв зүйл гэснээ хий. Сонголтыг та л хийнэ. Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй гэдгийг сана.
-Гэрийн тэжээвэр амьтан тэжээ. Заримдаа ганцаардах үед чинь тэд хань болно.
Бурхан байдаг байдаггүй гэж ярих нь утгагүй. Гол нь ямар нэг зүйлд итгэж амьдар.
-Дасан зохицож сур.
Алдсандаа бүү гашууд. Битгий харамс.
Ямагт урагш алх. Юунд ч бүү бууж өг.
-Байнга зугаалж бай.
Ус их ууж бай.
-Хэдий нас хэвийсэн ч үхлийн тухай бүү бод.
Амьдрал бол баяр хөөр. Энэ нь бүх хүнд хамаарна. Цаг үргэлж аз жаргалтай байх боломжгүй ч гэсэн, ямар ч үед сэтгэл хангалуун бай.
-Бусдыг хайрла. Тэднээс сайхан зан чанарыг нь олж хар. Эцсийн эцэст бүгд л адилхан хүн шүү дээ.
-Сайн боловсрол эзэмших хэрэгтэй. Сурсан мэдлэгийг хэн ч танаас булаан авч чадахгүй.
-Эерэг бодолтой бай. Юмыг муугаар биш сайнаар бод.
-Болж өгвөл өглөө бүр дасгал хийж бай. Унадаг дугуй уна. Сэлүүрт завиар хичээллэ.
Идэвхтэй амьдар. Гадаа гар. Өтөлсөн ч гэсэн зүгээр суулгүй спортоор хичээллэ.
Сөрөг бодол таньд эргээд хор болно. Зүгээр л инээмсэглэ. Инээд бол хамгийн сайн эм юм.
-Аль болох эмнээс татгалз. Байгаль, чанартай хоол хүнс хэрэглэ.
Удахгүй үхнэ гэж бүү бод.
Юу ч тохиолдсон урагш тэмүүл. Бүү зогс.
-Гэртээ байнга найз нөхөд, хамаатан саднаа урьж бай. Олуулаа бужигнах сайхан байдаг. Тэд таньд үргэлж эерэг энерги өгнө.
-Аль болох машинд суухаас зайлсхий. Ойрхон газар бол алхаад явчих.
-Иог, Тай Чи бие хамгаалах урлаг, айробекийг сонирхож судал, хичээллэ. Дээр нь өдөрт заавал 10 км алх. Тэгвэл нас дээр гарсан ч уян хатан хэвээр байх болно. Хүн өтөлж бус хөшиж үхдгийг сана.
-Архи, тамхинаас татгалз.
-Бүгд хүүхэд насныхаа хөгжилтэй дурсамжийг санадаг ч юу идэж, хэзээ унтдаг байснаа санадаггүй. Насанд хүрсэн хүмүүс яг л хүүхэд шиг байх хэрэгтэй. Хатуу хуваарь, ном журманд баригдаж хооллож, унтах нь тийм ч хэрэгтэй зүйл биш.
-Өглөөний цайндаа нэг аяга сүү, кофе, нэг халбага чидун жимсний тос, бэрсүүд жүржийн шүүс ууж бай. Чидун жимсний тос арьс болон артерийн судсанд ашигтай байдаг.
-Үнэхээр хүсч байсан ч 65 хүртлээ тэтэгэвэрт гарах гэж бүү яар.
-Эмч хүн бүх өвчнийг анагааж чадахгүй. Эмнэлгээс илүүтэй амьд байгаль, хөгжим өвчинг анагаах эрүүл мэндэд тустай эм.
-Шүлэг, яруу найраг, өгүүллэг уншиж бай.
-Өвчин, өвдөлт - нууцлаг зүйл. Харин хамгийн сайн арга бол түүнийг мартах - энэ нь хөгжилтэй байдаг.
-Эд хөрөнгө цуглуулах гэж улайрах хэрэггүй. Санаагаа бүү чилээ. Үхэх үед тэр бүгд таньтай хамт явахгүй шүү дээ.
-Бусдыг үлгэрлэн дагуул. Таньд энэ нь урам зориг өгнө.
-Хүн амьдралынхаа эхний 60 жилийг гэр бүл, үр хүүхдүүдийнхээ төлөө зарцуулсан байдаг. Харин 60 гарсан хойноо та нийгмийн ажилд идэвхтэй оролцоорой. Болж өгвөл сайн үйл хийдэг нийгэмлэгийн сайн дурын ажилтан байж идэвхтэй ажилла.
-Эмэгтэйчүүдэд зөвлөхөд өөрөөсөө үе мултарсан ахмад хүнтэй бүү гэрлэ. Үеийн залуутайгаа гэрлэ.
-Зүгээр л амьдар. Ямар нэг зүйлд хэт санаа зовж, шаналах хэрэггүй.
Аливаа асуудал тохиолдвол өөрөө өөртөө л итгэ, найд.
-Их идэх хэрэггүй. Аль болох жимс, ногоо идэх хэрэгтэй. Долоо хоногт наад зах нь хоёр удаа мах ид. Мөн хулд загас эсвэл лаазтай сардин загас идэж бай.
-Урт наслахад удамшил бас нөлөөлдөгшүү.