Канадын нэгэн судалгаанд хүний насанд нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл бол гэр бүлийнхэн болохоос биш найз нөхөд биш гэжээ. 57 наснаас 85 насны хоорондох хүмүүсийг багтааж, тэдний хамгийн дотно харьцаатай 5 хүнийг жагсаажээ. Үүнд гэр бүлийн хүмүүстэйгээ дотно байдаг хүмүүсийн ирээдүйн 5 жил дэх үхэх аюул нь 6 хувь байхад гэр бүлийн хүмүүстэйгээ дотно бус харьцаатай хүмүүсийн үхэх аюул нь харин 14 хувь байв.
Үүнээс гадна гэр бүлийн харьцаа “дотно” бөгөөд хүн ам бүл олонтой гэр бүлтэй хүмүүсийн үхэх норм нь хүн ам бүл цөөн гэр бүлийн хүмүүсээс бага байдаг. Английн “Өдөр бүрийн шуудан сонин”-д хүмүүс ердөө найз нөхдийн харьцаа нь хүний амьдрах насанд хамгийн их нөлөөлдөг гэж үздэг. Гэвч судалгааны тоо бүртгэл нь үүнээс өөр байгаа бөгөөд гэр бүлийн дотно харьцаа хүмүүсийн насыг уртасгадаг гэв.
Найруулагч: | Улаанаа |
Эх сурвалж: | http://www.mgyxw.net |