Ж.Энхтүвшин: Үтрээний мөөгөнцөрт халдвар нь элбэг тохиолддог өвчин

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Зөвлөх Поликлиникийн эмэгтэйчүүдийн бага эмч Ж.Энхтүвшинтэй "үтрээний мөөгөнцөр" түүнээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл авлаа.
-Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулна уу?                                         
Би 1973 онд Хэнтий аймгийн Баян-Овоо  суманд төрсөн. 1993 онд Дорноговь аймгийн АУК-ыг эх баригч бага эмч мэргэжлээр төгссөн. 2005 онд БЗД-ЭМТ-д анх орж одоог хүртэл  нийт  14 жил ажиллаж байна. Улсад нийт 26 дахь жилдээ ажиллаж байна.
-Гавьяа шагналынхаа талаар танилцуулна уу?                         
  • 2006 онд Нийслэлийн ХЗХөгжлийн Төвийн шилдэг залуу алтан медаль
  • 2007 онд НЭМГ-ын өргөмжлөл      
  • 2008 онд байгууллагын аварга сувилагч
  • 2009 онд БЗД- ийн засаг даргын өргөмжлөл
  • 2010 онд ЭМЯ-ны жуух бичиг
  • 2013 онд БЗД-ийн Засаг Даргын өргөмжлөл
  • 2015 онд Эрүүлийн хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг
  • 2016 онд МЭМАҮЭХолбооны өргөмжлөлөөр тус тус шагнагдсан.
  • 2008 онд эх барихын ахлах зэрэг
  • 2018 онд эх барихын тэргүүлэх зэрэг хамгаалсан.
-Томоохон хурал, чуулганд оролцож байсан уу?
  • 2006 онд Монголын сувилагчдын нийгэмлэгийн анхдугаар чуулганы төлөөлөгч
  • 2006 онд эх баригч бага эмч нарын анхдугаар чууулганы төлөөлөгч
  • 2008 онд МСН-ийн II чуулганы төлөөлөгч
  • 2013 онд ”Цэргийн сувилагч-2015 “чуулганы төлөөлөгч
  • 2016 онд  Монголын эх баригчдын нийгэмлэгийн II чуулганы төлөөлөгч
  • 2017 онд “1000 цагаан нөмрөгтөн “ чуулганы төлөөлөгчөөр оролцож байсан.
-Та ямар сэдвээр  зөвлөмж бэлтгэсэн бэ?
Үтрээний мөөгөнцөрт халдварын тухай бэлтгэсэн.
-Үтрээний мөөгөнцөрт халдвар гэж юу вэ?
Үтрээний  мөөгөнцөрт халдвар нь ихэвчлэн Candida төрлийн мөөгөнцрөөр үүсгэгддэг үрэвсэлт өвчин.  Мэргэжлийн хэлээр  үтрээний кандидоз гэдэг.
-Өвчин хэр элбэг тохиолдог вэ? 
Candida нь амны хөндий, хоол боловсруулах зам, үтрээнд цөөн тоогоор байрлан өвчний ямар нэгэн шинж тэмдэг үзүүлэхгүй оршиж болдог. Мөөгөнцөр  нь хэт  үржих үед л өвчин үүсгэдэг. Үтрээний мөөгөнцөрт халдвар нь элбэг  тохиолддог. Тухайн өвчнөөр эмэгтэйчүүдийн 75%  нь амьдралдаа анх удаа өвчилдөг бөгөөд тэдний тал хувьд нь өвчний дахилт ажиглагддаг юм. Дахин өвчилсөн эмэгтэйчүүдийн 10-20% -д  үтрээний мөөгөнцөрт халдвар хүндэрч жилд  4-өөс олон удаа дахидаг.
-Халдвар хаанаас авдаг вэ?  
Үтрээний хэвийн бичил орчинд оршиж буй мөөгөнцөр нь хэт үржсэнээс  халдвар үүсч болдог. Үүүнээс гадна мөөгөнцөр нь шулуун гэдэснээс буюу гадаад орчны халдварын голомтоос  хүрэлцэх замаар үтрээнд орж  өвчин үүсгэдэг. Мөн халдвар дамжих үндсэн зам биш ч бэлгийн хавталд ороход өвчин халдаж болдог юм.
-Үтрээний мөөгөнцөрт халдвар дахидаг уу? 
Мөөгөнцөрт  халдварт өртөмхий эмэгтэйчүүдэд  өвчин дахидаг. Үтрээний салст бүрхэвчийн гүн давхарга, гэдсэнд байрлалтай мөөгөнцөр нь халдвар дахих шалтгаан болдог.
-Өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ? 
Гадна бэлэг  эрхтэн  загатнаж, үнэргүй ээдэмцэр маягийн ялгадас гарч, үтрээний орчимд улайх шинж тэмдгээр ихэвчлэн илэрдэг.
-Кандидын өсөлт үржилтийг өдөөн үтрээний мөөгөнцөрт халдвар үүсэхэд ямар хүчин зүйл  нөлөөлдөг вэ?
-Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл уух , жирэмсэн болон сарын тэмдгийн мөчлөг алдагдах үед гарах дааврын хямралууд
-Антибиотек эмчилгээ
-Чихрийн шижин ба бусад дархлаа  сулруулдаг  эмгэгүүд
-Маш бариу хувцас өмсөх, нийлэг эдээр хийсэн дотоож өмсөх, төрөл бүрийн саван, шүршдэг ус, халдваргүйжүүлэх уусмалын шингэн, тампон хэрэглэх
-Мэдрэл цочрол, сэтгэлзүйн ачаалал, сэтгэл санааны хямрал, ядарч сульдах
-Мөөгөнцрийг яаж илрүүлж болох вэ? 
Үтрээний наацын шинжилгээ /мазок/болон ургуулах шинжилгээ өгч илрүүлнэ.
-Үтрээний мөөгөнцөрт халдварын эмчилгээг дэмжих дахилтаас сэргийлэхийн тулд  өөрөө ямар арга хэмжээ авч болох 
-Биедээ эвтэйхэн хувцас ба өндөр температурт угааж болох агаар сайн нэвтрүүлдэг даавуун дотоож өмсөх. Өдөр бүр дотоожоо солих
- Хүндээр бие зассаны дараа урдаас хойшоо чиглэлтэй арчих
-Гадна бэлэг эрхтнээ өдөр бүр саармаг орчинтой савангаар  угааж, хуурай болтол нь зөөлөн арчих. Бие угаалгын хөөс, эмэгтэйчүүдийн  ариун цэврийн шүршдэг ус мэтийн гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах.
-Жирэмслэлтээс  хамгаалахын тулд  умайн хүзүүний хаалт /диафрагм/, спермицид хөөс хэрэглэхээс зайлсхийж, бэлгэвч хэрэглэх.
Антибиотек, даавар ба бусад бэлдмэл хэрэглэхдээ эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.
-Мөөгөнцрийг яаж эмчлэх вэ?
Шинжилгээг болон бодит үзлэг шинж тэмдгийг үндэслэн эмчийн заавраар эмчилнэ.
-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье!
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан