Ганхүлэг хүүд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд 600 сая төгрөг шаардлагатай

Ганхүлэг хүүд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд 600 сая төгрөг шаардлагатай

 

Дорнод аймгийн харьяат, 2 нас 9 сартай А.Ганхүлэг хүү цусны хорт хавдартай тэмцэж байна. Өвчин нь дахин сэдэрч, яаралтай үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай болсон бөгөөд БНСУ-д хийх уг эмчилгээний зардалд 600 сая төгрөг хэрэгтэй байгаа тул ар гэрийнхэн нь олон нийтээс тусламж хүсчээ.

Адъяасүрэнгийн гэр бүлийн хоёр ихэр хүүгийн нэг болох бяцхан Ганхүлэг 2025 оны аравдугаар сард гэнэт бие нь муудаж, өндөр халуурч эхэлснээр эмнэлэгт хандсан байна. Улмаар Улсын эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нарийн шинжилгээ хийлгэхэд цусны хорт хавдар гэсэн онош батлагджээ. Хүү Монголд хими эмчилгээ хийлгэж, тодорхой хугацаанд эмчилгээ үр дүнтэй явагдаж байсан ч удалгүй өвчин нь дахин сэдэрсэн байна. Эмч нарын зүгээс амь насыг нь аврах цорын ганц боломж нь үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгаа хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ. Ингэснээр ар гэрийнхэн нь БНСУ-ын эмнэлэгт хандаж, нарийн шинжилгээ хийлгүүлэхэд эмч нар мөн яаралтай үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал хийх шаардлагатай гэсэн хариу өгсөн байна. Гэвч уг эмчилгээний нийт зардал ойролцоогоор 600 сая төгрөг болох бөгөөд залуу гэр бүлд богино хугацаанд ийм хэмжээний мөнгө бүрдүүлэх боломжгүй байгаа аж. Тиймээс бяцхан Ганхүлэг хүүд амьдрал бэлэглэхийн төлөө ар гэрийнхэн нь хандивын аян өрнүүлж, Монголын сайхан сэтгэлт иргэд, ахан дүүс, найз нөхөд, ажлын хамт олон, нутгийн зон олноос дэмжлэг хүсч байна.

Хандивын данс: Хаан банк Данс: 80000500  5307885999

 Дансны нэр: Ээж Гомбосүрэнгийн Ган-Эрдэнэ

Хүндэтгэсэн: Адъяасүрэнгийн гэр бүл

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан