"Нүдний даралт хүндэрвэл бүр мөсөн хараагаа алдана"

"Нүдний даралт хүндэрвэл бүр мөсөн хараагаа алдана"

 

Сүүлийн жилүүдэд нүдний даралт ихсэх өвчин нэмэгдэж байгааг эмч нар хэлж байна. Нүдний даралтаас болж дэлхий даяар жилд 7 сая гаруй хүн хараагүй болж байгаа аж. Тэгвэл Монгол Улсад хараагүй болж байгаа иргэдийн 20 хувь нь нүдний даралтаас үүдэлтэй хараагаа алдаж байгааг гэдгийг эмч нар хэлж байгаа юм. Нүдний даралт нь шинж тэмдэг бараг илэрдэггүй учраас хүмүүс хожуу шатанд орсон үед эмнэлэгт ханддаг байна. Хожуу шатанд оношлогдсон тохиолдолд нүдний хараа эргэж сэргэдэггүй бөгөөд улмаар бүр мөсөн хараагаа алддаг гэж Анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Жавзандулам хэлэв.

-Тэрбээр, нүдний даралт өвчин бараг шинж тэмдэг илэрдэггүй учир хүмүүс мэдэхгүй явсаар хүндэрсэн үед нь эмнэлэгт ханддаг. Ерөнхийдөө, хараа бүрэлзэж, нүд улайж, гэрэл харахад солонгон хүрээ татах, харанхуйд харах чадвар муудаж байвал яаралтай эмчид хандах шаардлагатай. Зарим тохиолдолд дээр хэлсэн шинж тэмдгүүдийг хүмүүс нүдний даралттай андуурах гээд байдаг. Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандана. Өөр нэг анхаарах зүйл нь энэ өвчин маань удамшдаг. Тиймээс жилд нэг удаа нүдний эмчид үзүүлж байх шаардлагатай. Харин 40-өөс дээш насныхан жилд хоёр удаа мэргэжлийн эмчид үзүүлж байх нь зүйтэй гэж хэлмээр байна.

Нүдний даралт ихсэх өвчин удамшдаг гэж дээр хэлсэн үүнээс гадна цусны даралт ихэсдэг хүмүүс болон чихрийн шижинтэй хүмүүс, хол эсвэл ойрын хараа муу хүмүүс нүдний даралт ихсэх өвчин тусах өндөр магадлалтай байдаг.

Дээрээс нь нүдний үрэвсэлт өвчний улмаас болон зүрх судасны, бусад эрхтэн системийн өвчний үед удаан хугацаанд эмчлэгдэж байх үед нүдний даралт үүсэх магадлалтай. Сүүлийн үед хүмүүс, хүүхдүүд дэлгэц олон цагаар ширтдэг болсон. Энэ нь нүдний даралт үүсгэнэ гэхээс илүү нүдний хуурайшилт үүсгэдэг. Мөн нүдний хуурайшилт үүсгэдэг хэд, хэдэн шалтгаан байдаг. Тухайлбал, уур амьсгал, нарны хэт ягаан туяанаас болж нүд хуурайшдаг. Нүд хуурайшсан үед, нулимс гоожих, нүд улайх шинж тэмдэг илэрдэг. Энэ үед эмнэлэгт хандаж өөрт тохирсон эмчилгээг хийлгэх шаардлагатай. Дээр хэлсэн ямар нэг шинж тэмдэг илэрсэн бол заавал эмчид хандаж зөвлөгөө авна. Шинж тэмдэг илрээгүй бол жилдээ нэг удаа 40 наснаас дээш жилд хоёр удаа нүдээ үзүүлээрэй гэж зөвлөмөөр байна” гэлээ.

 

https://news.mn/r/2854125/

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан