Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэг (ADHD) оношлогдсон насанд хүрэгчдийн дундаж наслалт нь тийм оношгүй хүмүүсээс богино байж магадгүй гэдгийг шинэ судалгаа харуулсан байна. Пүрэв гарагт /2025.01.23/ Их Британийн сэтгэцийн эмгэг судлалын сэтгүүлд тус судалгаа нийтлэгджээ.
Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба (NHS) ADHD-ийг тайван бус байдал, анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй, сэтгэлийн импульсийн дагуу үйлдэл хийх шинж тэмдгээр илэрдэг гэж бичсэн байна. Тус өвчнөөр 12-оос доош насны хүүхдүүд ихэнхдээ оношлогддог юм.
Тус судалгааг ADHD-ээр 30 мянга орчим оношлогдсон насанд хүрсэн хүнийг ADHD-гүй 300 мянган хүнтэй харьцуулж явуулжээ. Дүн шинжилгээ хийхэд ADHD-ээр оношлогдсон эрчүүдийн дундаж наслалт 4.5-9 жилээр, ADHD-тэй эмэгтэйчүүдийн дундаж наслалт 6.6-11 жилээр бага байгааг илрүүлсэн байна.
Судалгааг ахалж явуулсан Лондоны их сургуулийн коллежид хөгшрөлт, эмнэлзүйн сэтгэл судлалын профессороор ажилладаг Жош Стотт ADHD-тэй зарим насанд хүрэгчид байх ёстойгоосоо илүү богино насалж байгаа нь гүн түгшмээр зүйл гэжээ.
Эх сурвалж: Euro News