А.Оюунчимэг: Ханиадны үед хүүхдийн царай нь цонхийгоод, хөл ,гар нь хүйтэн, арьс нь эрээн бол хүндэрнэ

А.Оюунчимэг: Ханиадны үед хүүхдийн царай нь цонхийгоод, хөл ,гар нь хүйтэн, арьс нь эрээн бол хүндэрнэ

 

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2024.11.04/ томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл хийлээ. Тандан судалгаагаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт шар түвшинд буюу идэвхжлийн түвшинд байна.

ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга, хүүхдийн эмч А.Оюунчимэг "Аденовирус гэхээр нүд нь өвдсөн, реновирус хамар нь битүүрнэ, параимперовирус хоолой нь боож байгаа хүүхэд, эровирус гуурсан хоолойг агшаагаад хатгаанд хүргэдэг дөрвөн вирус зонхилон тархаж байна. Хүүхдүүд дээр өнгөрсөн долоо хоногоос хүндрэл нэмэгдсэн. Эдгээр дөрвөн төрлийн вирусээр халдварласан хүүхдээ ээжүүд сайн анзаараарай.

Халуурна, хоолой нь өвдөнө, ханиалгана. Хүндэрсэн тохиолдолд ларенгитын шинж тэмдэгтэй хүүхэд амьсгал авахдаа хяхатнаад муухай зурж байгаа юм шиг ханиалгана. Энэ тохиолдолд хүүхэд унтаж чадахгүй. Удааж болохгүй, яаралтай эмчид хандах ёстой.

Мөн хүүхэд тайван үедээ хяхатнаад муухай дуугарна. Энэ тохиолдолд мөн удааж болохгүй. Тайван үедээ хяхатнаатай амьсгалаад байвал төвөнх дээрээ бачуурсан байгаа.

Хүүхэд уйлж уйлж, амьсгаа авахдаа эвгүй дуугарвал хөнгөн зэргийн ларенгит явж байна, эмчид ханд.

Тайван үедээ хүүхэд муухай дуугарвал хүндэрсэн байна гэсэн үг.  Эцэг, эх өглөө болгочихоё гэсээр байгаад хоолойг нь боолгож, хүндрүүлдэг.

Халууралтыг мөн сайн үзэх ёстой.  Айл бүр халууны шилтэй байх хэрэгтэй. Хүүхдийн халууныг үзэхэд халуун 38.5 -аас дээш бол 3 сар хүртэл хүүхэд, мөн 39-өөс дээш халуун зааж байгаа бол хүндрэх өндөр эрсдэлтэй.

Цагаан халуурч байна уу, улаан халуурч байна уу гэдгийг эмч нар асуудаг.

Царай нь цонхийгоод, хөл ,гар нь хүйтэн, арьс нь эрээн бол хүндэрнэ.

Цагаан халуурлын үүсгэгч нь илрээгүй байгаа нянгийн муухай халдвар эсвэл ковид ч юм уу байж болзошгүй. Хамгийн ойрын эмчид хандах ёстой.

Царай нь улаан, гар нь халуун, хүүхдийн хөл мөлүүхэн чичрэх шинж тэмдэг илрэхгүй бол шөнөдөө өнгөрөөгөөд өглөөдөө өрхийн эмчдээ ханд.

Эмчид үзүүлж, эмчилгээг цаг тухайд нь хийлгээ, гурав хоногийн дараа дахин үзүүлэх ёстой гэж зөвлөсөн бол зөвлөгөөг дагаарай. Эцэг, эхчүүд хоног алдаж, эмчид хандаж байгаагаас хүүхдийн өвчлөлийг хүндрүүлж байна." гэв.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан