Боловсролын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн удирдах хорооны V хурал болж, ажлын явц, үр дүн болон хоёрдугаар шатны төслийн суурь судалгааг эхлүүлэх талаар хэлэлцлээ.
-
Хүүхдэд хэрэгцээт шим тэжээл, эрдэс амин дэмийн агууламжийг өнгөний системээр илэрхийлсэн “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс”-ийг боловсруулан сургуулийн Үдийн хоол хөтөлбөрт хэрэгжүүлж байна. -
Дундговь аймагт 2023 оноос орон нутгийн төсөв болон эцэг эхийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Үдийн хоол+сүү” хөтөлбөр өргөжиж, улсын хэмжээнд 173 сургууль, цэцэрлэгийн 40 мянга гаруй хүүхэд “Сүү” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ. -
Загвар сургуулиудад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлж, хоол үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулав. -
Үдийн хоолны үйлчилгээг хэрэгжүүлэхэд орон нутгийн онцлогт тохирсон хүнсний хангамжийн оновчтой хувилбарыг бий болгох, орон нутгийн хүнс үйлдвэрлэгчдийг дэмжиж, хүүхдийн хоол хүнсэнд нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүллээ. -
Хоол зүйч мэргэжилтнийг бэлтгэж буй их, дээд сургуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, сайжруулах зөвлөмжийг боловсруулсан байна.