Манай улс хавдрын шинэ эмнэлэг барина гэж 2020 оноос ярьж эхэлсэн боловч ирэх оны төсөвт ч барих санхүүжилтийг нь суулгаж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, хавдрын шинэ эмнэлэг барина гэж ярьсаар тав дахь жилтэйгээ золгож байна. Учир нь шинэ эмнэлгийн ТЭЗҮ-ийг бэлэн болгоогүй учраас ТЭЗҮ, зураг төсөлгүй гэдэг шалтгаанаар санхүүжилт тавих боломжгүй болжээ.
-
Элэгний хорт хавдраар дэлхийн 183 улсаас нэгдүгээрт -
Ходоодны хорт хавдраар 183 улсаас нэгдүгээрт -
Улаан хоолойн хорт хавдраар 183 улсаас хоёрдугаарт -
Цус харвалтаар 183 улсаас гуравдугаарт тус тус орж байна.