Д аминдэмийг хэтрүүлэн хэрэглэх нь аюултай

Д аминдэмийг хэтрүүлэн хэрэглэх нь аюултай

 

Д аминдэм дутагдсан хүүхэд рахит буюу яс нь зөөлөрч, мурийх аюултай байдаг бол насанд хүрсэн хүний яс сийрэгжих эрсдэлтэй.

Эрүүл агаарт бага гардаг хүн Д аминдэмийн дутагдалд орох өндөр эрсдэлтэй байдаг. Өндөр настай, архаг өвчтэй болон таргалалттай хүмүүс Д аминдэмийн дутагдалд ихэвчлэн ордог байна. Энэ тохиолдолд Д аминдэмийг бүтэн жилийн турш хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Гэсэн хэдий ч шинжилгээ өгч, Д аминдэм хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлэх ёстой гэж эмч нар сануулжээ. Д аминдэмийн дундаж хэмжээ олон улсын нэгжээр 400 МЕ байдаг бол аминдэмийн дутагдалд орсон хүмүүст өдөрт 600-800 МЕ тун Д аминдэм хэрэглэж байхыг зөвлөдөг байна.

Д аминдэмийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд биед кальци их хэмжээгээр хуримтлагдаж, улмаар бөөр, зүрхийг гэмтээх, яс хэврэгших аюултай аж. Өндөр настай болон 11-ээс дээш насныханд өдөрт 4 000 МЕ тун, 1-10 настай хүүхдэд 2 000 МЕ тунгаар хэрэглэх нь хортой гэж үздэг байна. Д аминдэм хэтрүүлэн хэрэглэхэд бөөлжих, хоолны дуршил муудах, өтгөн хатах, сульдах, турах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан