Донанемаб эм Альцхаймер өвчний явцыг 35 хувиар удаашруулжээ


АНУ-ын эм үйлдвэрлэгч “Eli Lilly” компанийн бүтээсэн Альцхаймер өвчний эсрэг эмийн эмнэлзүйн туршилт найдвар төрүүлэхүйц үр дүн өгсөн тухай тус компани мэдээлжээ. Эмнэлзүйн туршилтын явцад өвчнүүдийн ой санамжаа алдах явцыг 35 хувиар удаашруулсан байна.
Туршилтад Альцхаймер өвчний шинж тэмдэг илэрсэн 1182 хүн оролцсон байна. Тэдний тэн хагаст дөрвөн долоо хоногийн зайтай 700 мг донанемаб бэлдмэлийг судсаар нь гурван удаа, дараа нь 1400 мг бэлдмэлийг дөрвөн долоо хоног тутам хийсэн байна. Тус бэлдмэлийг хэрэглэсэн өвчтөнүүдийн 72 хувьд ой санамжийг нь алдагдуулдаг тархин дахь бета-амилоид агрегатын хэмжээ буурсан бол бүх өвчтөнүүдийн ой санамж алдах явц 35 хувиар удааширсан үр дүн үзүүлсэн байна.
Хожим нь судалгаанд тархин дахь тау-уургийн өндөр хэмжээтэй 552 өвчтөнийг хамруулсан байна. Тау-уураг нь Альцхаймер өвчний хүндрэлийг илтгэдэг байна. Эмчилгээний дараа тэдний ой санамжаа алдах явц 22 хувиар удааширсан болох нь тогтоогджээ.
Гэсэн хэдий ч туршилтын явцад энэхүү бэлдмэл нь сөрөг үр нөлөөтэй болох нь тогтоогдсон байна. Тархинд шингэн хурах, тархинд цус харвах, зарим тохиолдолд үхэлд хүргэх зэрэг тохиолдол гарсан байна.
Донанемаб бэлдмэл нь Альцхаймер өвчний эсрэг бүтээгдсэн цорын ганц эм биш. Өмнө нь гаргасан ижил үйлчилгээтэй хоёр төрлийн эм, бэлдмэлийг сүүлийн жилүүдэд хэрэглэж байна. Шинэ эм нь зөвхөн бета-амилоидын хортой хэлбэрийн эсрэг үйлчилдэг ба тархины үйл ажиллагаанд шаардлага бета-амилоидын хоргүй хэлбэрийн эсрэг үйлчилдэггүйгээрээ өмнөх хоёроос ялгаатай аж.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан