"ДЭМБ-аас вакцины III тунг хийхийг зөвлөөгүй" гэв

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "ДЭМБ-аас вакцины гуравдугаар тунг хийхийг хараахан зөвлөөгүй байгаа. ДЭМБ-аас зарим улс оронд эхний тун вакциныг хийх боломжгүй байхад, зарим улс гурав дахь тунг хийх нь зохимжгүй гэж үзсэн.
Манай Улс энэ асуудлаар судалгаа, төлөвлөлтийг хийж байна. Хараахан шийдвэр гараагүй байгаа" гэв. Мөн Монгол Улсын нийт хүн амын 60 хувь нь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байна. Хүүхдүүдийг бүрэн вакцинжуулснаар хүн амын 70 орчим хувьд хүрэх тооцоолол гарч байгаа. Эрүүл мэндийн яам, УОК-оос иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ барихыг уриалав.


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан