Эрдэмтэд Альцгеймерийн өвчин хүндрэхээс сэргийлэх эм бүтээжээ

Америкийн  Eli Lilly компанийн эмзүйчид Альцгеймер өвчинтэй тэмцэхэд өндөр үр дүн үзүүлэх эм гарган авчээ. Энэ эм Альцгеймерийн өвчин даамжрах явцыг ихээхэн удаашруулдаг гэж ВВС агентлаг мэдээлсэн байна. 
 
Эрдэмтэд Альцгеймерийн өвчин гэсэн оноштой сайн дурынхныг хамруулан эмийн туршилт хийжээ. Туршилтын дүнгээр эм өвчтөнүүдийн тархины үйл ажиллагаа муудах явцыг ихээхэн сааруулахад нөлөөлж, өвчин даамжрахыг зургаан сараар сааруулж байгаа нь тогтоогдсон байна.
 
Энд дуулгахад, Альцгеймерийн гэж нэрлэгдсэн өвчин нь хөгшрөлтийн солиорлын нэг төрөл гэж анагаах ухаанд үздэг. Ахимаг болон өндөр насанд үүсдэг оюуны хомсдолын хамгийн их тохиолддог шалтгаан нь Альцгеймерийн өвчин  аж. Анхны шинж тэмдэг 40 наснаас хойш илрэх нь байдаг ч 70 гарснаас хойш гурван хүн тутмын нэг нь өвдөх эрсдэлтэй болно. Нас ахихыг дагалдсан оюуны хомсдлоор дийлэнх тохиолдолд эмэгтэйчүүд өвддөг аж.
 
Энэ өвчин даамжрахаас сэргийлэхийн тулд шинж тэмдэг илэрч эхэлмэгц хөгжим сонсох, үнэрт тосны эмчилгээ хийлгэхийг эрдэмтэд зөвлөдөг бөгөөд эдгээр нь өвчин хурдацтай даамжрахаас сэргийлдэг гэнэ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан