ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Дархлаажуулалтын ажил өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт эхэлсэн. Одоогийн байдлаар 8000 гаруй хүн вакцин хийлгэсэн. Эхний ээлжинд 16 байгууллагын ажилчдыг дархлаажуулалтад хамруулах ажил 12 хувьтай үргэлжилж байна. ЭМЯ хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Дархлаажуулалтын хуульд заасны дагуу хувийн байгууллагууд вакцин оруулж ирж болно. Хуульд зааснаар сайн дурын дархлаажуулалт төлбөртэй байж болдог” гэлээ.