ЗӨВЛӨГӨӨ: "АстраЗенека" вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс

БНЭУ-аас хандивласан вакцин орж ирснээр өчигдөр/2021.02.23/ манай улс коронавирусийн эсрэг бүх нийтийн дархлаажуулалтаа эхлүүллээ. Вакцинжуулалт юун түрүүнд эрүүл мэндийн салбарын ажилчдаас эхэлж буй. Үүний дараа онцгой байдал, цагдаагийн албан хаагчид, 50-иас дээш насны иргэд хамрагдах юм. Тэгвэл ЭМЯ-аас вакцин хийлгэсний дараа иргэд юу анхаарах хэрэгтэй талаар мэдээллээ. Үүнд:
  • Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх,
  • Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх,
  • Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,
  • Халдвар хамгаалалтын дэглэмийг сахих/амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих/,
  • Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах,
  • Боолт хийх, эм тос түрхэх, хөхний сүү, гялгар уут бусад зүйлээр жин тавихгүй байх,
  • Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан