Эхний ээлжийн 150 мянган тун Оксфордын "AstraZeneca"-гийн вакцин Монголд буулаа. Анхны тунг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж ард иргэдээ вакцинжуулалтад уриалахаа мэдэгдсэн. ЭМЯ, УОК-оос ямар хүмүүсийг эхний ээлжид вакцинд хамруулах журмыг гаргаад байна. Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарынхан буюу халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад хамруулна. Хоёрдугаарт, 65-аас дээш насны өндөр настнуудаа хамруулна.
Гуравдугаарт, хавсарсан өвчтэй, халдвар авсан тохиолдод амь нас нь эрсдэлд орох хүмүүс болон суурь өвчтэй иргэд хамрагдах юм. Ийнхүү маргаашнаас буюу хоёрдугаар сарын 23-наас эхлэн хатуу хөл хорионы дэглэм буурч, вакцинжуулалтыг ажил юм. УОК-оос вакцины ажлыг гүйцэтгэх баг бүрэлдэхүүн гаргасан талаар мэдээлсэн. Эрүүл, аюулгүй, энгийн амьдралын хэв маягт бид ийнхүү нэг алхам ойртлоо. Урт удаан хугацааны хөл хорио дуусахад хэдхэн цаг үлдээд байна.
