Энэ оны төгсгөл гэхэд дэлхий даяар 340 орчим сая хүн ажилгүй болох магадлалтайг Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) илтгэлдээ дүгнэжээ. Хэрэв коронавируст цар тахлын улмаас дахин хөл хорио тавигдах юм бол байдал улам дордоно гэдгийг ч онцолсон байна.
ОУХБ-ын мэдээгээр, 2020 оны хоёрдугаар улиралд 400 сая хүн ажилгүй болжээ. Эмэгтэйчүүдийн ажлын байр хамгийн эмзэг болж байгааг шинжээчид хэлж байна. Гэтэл цагийн ажил эрхэлдэг хүмүүсийн 57 хувь нь эмэгтэйчүүд. Нэн түрүүнд ийм ажилтнууд л ажилгүй болох ажээ.
“Цар тахалд илүүтэй хэлмэгдсэн салбаруудад эмэгтэйчүүд голчлон хөдөлмөрлөдөг. Тэд гэрийн ажил, эрүүлийг хамгаалах болон нийгмийн халамжийн газруудад ихээр ажилладаг. Эмэгтэйчүүдийн эрхэлж байсан шан хөлсгүй шахам тусламжийн ажил улам бүр нэмэгдсэн ч хөдөлмөрийн үнэлэмж буурч байна. Сүүлийн жилүүдэд ажлын байран дээрх хүйсийн тэгш эрхийг хангах чиглэлд олсон ололтоо бид алдаж магадгүй боллоо” хэмээн ОУХБ-ын ерөнхий захирал Гай Райдер өгүүлжээ. Дэлхийн эдийн засаг хурдан хугацаанд сэргээгдэнэ гэсэн хамгийн нааштай хувилбараар авч үзэхэд наад зах нь 34 сая хүн ажилгүй болох ажээ.