Эрүүл мэндийн яамнаас гаргасан ээлжит зөвлөмжийг хүргэж байна. Коронавируст халдвар бага болон өсвөр насны хүүхдэд тохиолдох Олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хамшинж (ОЭТҮХШ)-ийн талаарх зөвлөмжтэй танилцаарай.
Сүүлийн үед Европ, Хойд Америкийн зарим оронд олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хамшинжийн хүнд тохиолдол хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байна. Эдгээр хүүхдийн ихэнхээс коронавирус илэрсэн ажээ. Иймд ДЭМБ-аас хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Үүнд:
• 3-аас дээш хоног халуурах• Биеэр тууралт гарах• Нүд улайх (идээт бус коньюкативит)• Арьс, салстын үрэвсэл (ам, гар, хөл)• Ходоод, гэдэсний цочмог хямрал (суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх)• COVID-19 батлагдсан хүнтэй ойр байсан• Хүүхэд идэвхгүй болох, унтаарах, сэрж чадахгүй байх
Эдгээр шинж тэмдэг илэрвэл 119, 8008-6829 дугаарын утсанд яаралтай хандаарай.