Байгаль эх бүтээв

Байгаль эх бүтээв


/Аз жаргалтайгаар бичсэн нийтлэл/
Хэрвээ та хаа байсан Дорнодын малчин Батмөнх гуайнхаас, эсвэл Дундговийн Дугар гуайн хотноос “за энийг авъя” гэж захиалаад л санаандаа таарсан үхэр, хонь янзлуулаад авчихдаг бол сайхан уу? Загсааж сэврээсэн шив шинэ мах? Зүгээр хаалгыг чинь тогшоод “за захиалгаа аваарай” гээд л оруулаад ирнэ…
Энэ бол мөрөөдөл биш бодит явдал. Өөр ч зөндөө гоё юмнуудын тухай энэ нийтлэлд гарна. Амтархан уншаарай.
Алив тэр наад талын шүдлэнг авъя…
Батмөнх гуайнх 10 мянган малтай. Өөрөөр хэлбэл байнгын бэлтгэн нийлүүлэх даацтай гэсэн үг. Үүнээсээ идшинд зориулах үхэр, хонио мал эмнэлгийн найдвартай хяналтан дор хариулна. Тэр бүр нь чихэндээ “чийп” хэмээх ганган ээмэгтэй. GPS-ээр бүгдийнх нь хөдөлгөөнийг харж болно. Дараад орвол “өнөөхийнхөө” бие хаа, тарга тэвээргийг нь харчихна. Жин, нас, хүйс гээд бүхий л үзүүлэлт нь гараад ирнэ. Та сонголтоо хийсэн бол захиалгаа өгөөд л боллоо. Ойр аймгаас бол ердөө маргааш нь, харин хол аймгаас бол долоо хоног бүрийн Пүрэв гаригийн хүргэлтээр танд очих болно. Ажиллаад дөнгөж загсааж сэврээсэн, монгол аргаар эвдэж янзалсан цоо шинэ махыг та гэртээ хүлээж авна шүү дээ. Мөнөөх чип суулгасан чих нь хамт ирнэ гэж байгаа. Баталгааны хуудас л гэсэн үг.
Яг сайн мах биз? гэж үү. Тийм ээ, “Тэсо лаборатори” гэж бий. Энэ бол манай орны болон олон улсын стандартаар магадлан итгэмжлэгдсэн, шинжлэн судлах сүүлийн үеийн шилдэг байгууллага. Улсын нэрийн өмнөөс ч шинжилгээ судалгаа хийх эрхтэй. Энд л бидний хэрэглэх амт шимтэй шинэхэн махыг судлана шүү дээ. Монгол хүн Монгол эх орондоо монгол малынхаа махыг анх удаа айж болгоомжлох зүйлгүйгээр “medium rare буюу шүүрхий болгож” ч идэх боломжтой болж байгаа нь энэ. Өмнө нь бид элдэв өвчлөл, нян, вирусээс айж, эсвэл хамаа замбараагүй хэрэглэсэн эм тарианаас нь жийрхэн махаа сайтар болгож идэхээс өөр сонголтгүй байлаа даа. Тэгээд гарал үүслийг нь ч мэдэхгүй, осолгүй хонь үхрээ ялгана. Харин одоо Тэсо лаборатори танд малчид болон бизнес, мөн брэндийнхээ нөр төрөөр баталгаа өгч байна.
Дээр дурдсан Батмөнх гуай бол Тэсо корпорацитай хамтран ажилладаг олон малчны нэг. Малын тоо толгой нь байнга бэлтгэн нийлүүлэх хүчин чадалтайг илэрхийлэхээс гадна “эрүүл” гэдэг гол шалгууртай ажиллаж байна. Та нийтлэлээ дуустал нь уншаарай, өөр ч гоё зүйлс гарна.
5

6

4


Танилц, энэ бол “Талын Монгол” брэнд
Талын Монгол брэнд Монголчуудын махны хэрэглээнд ийнхүү хувьсгал гаргалаа. Заавал бүтэн үхэр хонь авах нь дээ гэж бодсон бол та яарсан байна. Малчны хотноос та бидний гал тогоонд иртлээ мах бүхэл бүтэн долоон чээнжийн гар дамждаг судалгаа бий. Харин Талын монгол брэнд малчин бид хоёрыг шууд холбож байгаа юм. Ингэхдээ богино хугацаанд гүн хөлдөөж хадгалах тусгай агуулахаар дамжина. Эндээс ангилсан мах танд очно. Та малын махны аль ч хэсгийг захиалж болно. Тавин зочиндоо зориулан хонины гуя шарж өгөхөөр шийдсэн та эндээс хонины арван гуя дангаар нь захиалаарай. Захиалга 24 цагийн дотор танай хаалгыг тогшино. Аа бас… НӨАТ-н баримтаа ч авчихна.
Та биш таны пилээтэг ажилтай боллоо
Энэ бол “Талын Монгол” брэндийн хүргэлтийн хоол. Эрүүл сайхан мах, ясны шөлөөр зуурсан гурил, гүн хөлдөөсөн ногоо, эрдэс давс, булууны яс гээд хүнд хэрэгтэй бүхнийг нэг дор багтаажээ. Та… та ч гэж таны пилээтэг үүнийг 15 минутанд л амттай сайхан хоол болгоод өгчихнө.
Ургамлын хаан мөнөөх гайхал хунчир, мөн B1, B2, B3, төмөр, фолийн хүчил, элковитоор баяжуулан ясны шөлөөр зуурсан гурил, бас А, С, D, В1, В2, В6, В12 витамины өндөр агууламжтай ногоонууд болох вандуй лууван, броккли, алдарт Шүдэн уулын давс, тэгээд нуль кальц болон глюкозамин, хондротин, гиалуроны хүчил, коллаген болон бусад амин дэмийн уурхай болсон булууны яс зэргээр баяжуулсан энэхүү сет хоолнуудад хүний биед хэрэгтэй бүхий л амин дэм, өдөрт авах ёстой энергийг мэргэжилтнүүдийн нарийн судалгааны дор тооцон багтаажээ. Нэг ч боловсруулалт, үйлдвэрийн болон хадгалалтын элдэв нэмэлт, амтлагч байхгүй. Цэвэр байгалийн…
Сет хоолнууд нь дараах гурван багц, зургаан төрөлтэй.
  • Тэжээллэг багц:
    • Борцтой хэрчсэн гурилтай үхрийн махтай хоол
    • Ясны шөлтэй хэрчсэн гурилтай хонины махтай хоол
  • Уураглаг багц:
    • Үхрийн булчин махтай фитнесс хоол
    • Ясны шөлтэй банштай хоол
  • Баялаг багц:
    • Банштай цай
    • Борцтой хэрчсэн гурилтай банштай хоол
Эдгээр хоолнуудад хүргэлтийн доод хязгаар байхгүй. Та нэг савыг захиалсан ч болно. Бүх заавар, орц найрлага нь савалгаан дээрээ дурайтал бичээстэй байгаа. Та эндээс зөвхөн банш л гэхэд дотор найрлагаараа хэд хэдэн төрөлд хуваагдсан болохыг бас харна.
Талын Монгол морьтон дахин нэг…
Та хүний багахан менежмэнт орсон Байгаль эхийн бүтээлийн тухай уншлаа. Талын Монгол брэнд нь Эх орны хөрсөнд ургасан байгалийн 100 хувийн гаралтай, хүний бие организмд ашиг тустай ургамал, ханд, жимс, буудайн гаралтай хүнс, бэлчээрийн малын мах болон сүүн бүтээгдэхүүн зэрэг шавхагдашгүй нөөцийг байгалийн шимт бодисыг нь алдагдуулахгүй орчин үеийн дэвшилтэд технологиор боловсруулсан, эрүүл органик хүнс болгон хэрэглэгчдэд хүргэх эрхэм зорилготой. Мөн зэрэгцээд Монгол эх орныхоо энэ сайхан амт шимийг гадны орнуудад экспортлох төсөл хөтөлбөрүүд нь хэдийнээ эхэлжээ. Дэлхийн дайдыг эзэлж явсан Талын Монгол морьтон дахин нэг удаа хилийн дээс даван харайх сайхан мэдээ дуулдах нь ээ.  Нохойн дуу ч ойртсон дог.
Хамт байсан уншигч танд баярлалаа. Эрч хүч, цэлмэг ухаан, цэвэр ариун, тамир тэнхээний ундарга болсон Талын Монгол брэнд тан руу довтолгож яваа шүү.
Захиалга өгөх утас: 7777-0055
Онлайн захиалга: www.taliinmongol.mn
скачать dle 12.0
Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл