Д.Сарангэрэл сайд аа, төрийн ажлыг фэйсбүүкээр хийх нь хэр оновчтой вэ

Сингапурын Ерөнхий сайд Lee Hsien Loong үндэсний CNA телевизээрээ халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай, гараа сайн угаах тухай, илүү хоол хүнс нөөцлөх шаардлагагүй тухай, худал мэдээлэлд автаж сандралд орохгүй байх талаар иргэддээ зөвлөгөө өгч байна. Гэтэл манай улсын Эрүүл мэндийн сайд цахим орчинд пост оруулж “цагаан сар хийнэ хийхгүй” гэх асуудлаар иргэдийг талцуулж суух. Будаач будаач гэхээр сахлаа хүртэл будна гэдэг шиг.  Урд хөршид гарсан коронавирус дэгдэлтээс үүдэн манай улсад сургууль, цэцэрлэг, их дээд сургуулиудад хөл хорио тогтоосон. Мөн Засгийн газраас олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон. Гэтэл өнгөрсөн бямба гарагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн фэйсбүүк хуудаснаа  “Улсын онцгой байдлын комисс цагаан сарын баярыг хориглох шийдвэр гаргах нь зөв үү ? Бид огт тайвширч болохгүй. Учир нь урд хөрштэй хиллэдэг улс орнуудын дийлэнхэд шинэ вирусийн халдвар бүртгэгдсэн. Хятад улс вирусийн халдварыг хазаарлах гэж бүх талаар хүчин зүтгэж байна. Тиймээс эдгэсэн хүний тоо хоног хоногоор нэмэгдэж буй мэдээ байна. Энэ бас л тайвшрах үндэслэл болохгүй. Хятадын цагаан сарын баяр таарч өргөн золгуут болсон нь бүх мужид нь халдвар тарахад нөлөөлсөн. Шинэ вирусийн халдварлах "чадвар" маш өндөр, гэр бүл рүү орж ирсэн тухай судлаачид хэлж байна. Сар шинийн баяр бууз, баншаа хийхээс эхлээд бөөндөө байх олон нөхцлийг бүрдүүлдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ. Тэгвэл дэлхий тэр чигтээ бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөнийг хориглож хязгаарлаж байна. Олон улсын хурал, цуглааны тов хойшлогдож, урилгууд ч цуцлагдаж байна. Монголчууд бид айж тэвдэлгүй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргаж хамтын хүчээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж эрсдэлийг бууруулж чадна. Миний санал сар шинийн баярыг энэ удаа албан ёсоор цуцалж хайртай хүмүүсээ тэр дундаа хөгшчүүлээ улмаар нийт МОНГОЛ ахан дүүсээ аюулт өвчнөөс хамгаалах. Иргэн Д.Сарангэрэл” гэжээ. Төгсгөлд нь ИРГЭН хэмээх тодотголыг нэмжээ. Гэтэл хэн ч энэхүү постыг иргэн Д.Сарангэрэлийнх гэж хүлээж авахгүй. Үнэхээр иргэн хүний хувиар цахим орчинд дур зоргоороо аашилж аягалмаар байвал сайд хийгээд УИХ-ын гишүүнийхээ суудлаа хүлээлгэж өг. Үгүй бол Төрийн сайд буйр суурьтай бай. 
Тэгээд ч Д.Сарангэрэл сайд аа, цагаан сарын баяр гэдэг бол ял биш ёс заншил. Хэн нь олон зочин хүлээж авах, хэн нь олон айл хэсэх уралдаан ч биш уламжлалт баяр.  Улсын комисс шийдвэрээ гаргасан. Иймээс иргэд идээ шүүсээ засаж, сар шинийн баяраа цомхон хүрээнд тэмдэглэх эсэх нь гэр бүлийн хүрээнд гаргах шийдвэр. 
Иймээс энэ үед Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл та иргэддээ халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэхийн тулд гараа сайн угаах, маскаа зүүх тухай зөвлөгөө өгөх нь оновчой. Түүнээс иргэдийг айдаст автуулж, талцуулах нь таны хийх ажил биш. 
О.ОНОН
Olloo.mn
скачать dle 12.0
Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл