Сэрүүлэгний ая хүнийг сэрэхэд хэрхэн нөлөөлдгийг эрдэмтэд судалжээ

Сэрүүлэгний ая хүн сэрэх болон хүний биенд хүчтэй нөлөө үзүүлдэг гэж Мельбурны хатан хааны технологийн их сургуулийн эрдэмтэд мэдээлснийг Plos One дамжууллаа. 
Тус сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар сэрүүлэгний ая огцом биш харин аялгуулаг байвал хүн амархан сэрж, сэргэг болдог нь тогтоогдсон байна.
Судалгаанд 50 хүн оролцсон бөгөөд тэд сэрсэнийхээ дараах мэдрэмжээ цахим анкетаар мэдүүлж байжээ.Тэдний сэрүүлэгний ая өөр өөр байсан гэнэ. Судалгааны дүнгээс харахад хүмүүсийн биеийн байдалд сэрүүлэгний ая чанга сул эсвэл үргэлжлэх хугацаа огт хамаардаггүй аж. 
Тааламжтай аялгуутай сэрүүлэг тавьсан хүмүүс сэрсэнийхээ дараа нозоорох, нойрмоглох нь бага байсан бол огцом ая тавьсан хүмүүс тэр бүр сэргэж чаддаггүй байсан аж.
Судалгаа явуулсан эрдэмтдийн нэг болох профессор Адриан Дайерын өгүүлснээр огцом дуут дохио нь сэрэх үед тархины ажиллагааг алдагдуулж, хүний мэдрэхүйд сөргөөр нөлөөлдөг гэнэ.
 
 
Г.Бямбасүрэн
Shuud.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан