Мал зүйчид мэргэжлийн багажтай боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан МУ-ын Ерөнхий Сайдын ивээл дор “Мал зүйчдийн улсын зөвлөгөөн” боллоо.
Тус зөвлөгөөний өмнө ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Мал аж ахуйн үйлдвэрлэлийн ажлыг орон нутагт удирдан зохион байгуулж ажилладаг Аймаг, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал үржлийн албаны төлөөлөлтэй уулзаж, орон нутгийн өвөлжилтийн байдал, цаг үеийн ажлын явцыг сонсож, үүрэг чиглэл өгөв.
Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Мал үржүүлэг, технологийн ажлын гол хэрэгсэл болох зоо багажийг 21 аймаг, нийслэлийн Мал үржлийн албанд гардуулж өгчээ.
 dc815f_IMG_66142_x974 Мал зүйчид мэргэжлийн багажтай боллоо
Үүнд мал зүйчдэд нэн шаардлагатай палкметр, лентметр, циркуль, бод, бог малын зохиомол хээлтүүлгийн иж бүрдэл, бог малын пүү зэрэг долоон төрлийн 131 ширхэг багаж багтжээ.
ХХААХҮЯ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан