Нийгмийн сэтгэл зүй, нийгмийн соёл, нийгмийн мораль, манай нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа. Сүүлийн үед сэтгэл судлалын чиглэлийн мэргэжилтнүүд энэ төрлийн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хуудсаараа дамжуулан нийтэд хүргэж эхлээд байна.
Mind Hacker залуусын байгууллагаас сэтгэл судлалын шинжлэх ухаанд хэрэглэгддэг нэр томьёо болох dark triad буюу хар гурав гэж нэрлэгддэг зан чанарын талаар мэдээлэл хүргэснийг дамжуулан нийтэлж байна. Хүний сэтгэл зүйгээс илэрдэг хар гурван зан чанарт:
Narcissism: Өөрийгөө бусдаас дээгүүр тавьж, үргэлж бусдаар магтуулж, хүндлүүлэхийг хүсдэг. Зөвхөн өөрийгөө хайрлах хэт хувиа хичээсэн зан. (Америкийн одоогийн Ерөнхийлөгчийг сэтгэл судлаач эрдэмтэд энэ зангийн цэвэр илрэл гэж үздэг)
Machiavellianism: Өөрийн эрх ашиг, зорилгын төлөө хэнийг ч хорлож, сайхан зан гаргаж хуурч, ашиглаж чаддаг зан.(Тэд ихэвчлэн гаднаасаа сэтгэл татам харагддаг. Ихэнх улс төрчид энэ зангаа ашиглаж өндөрт гардаг гэж үздэг)
Psychopathy: Ямар нэгэн өрөвдөх сэтгэл огт байхгүй, нийгэм болон ёс зүйн эсрэг үйлдэл гаргадаг. Энэ нь бусдад хэрхэн нөлөөлөх талаар огт боддоггүй зан. Ихэнх гэмт хэрэгтнүүд энэ ангилалд багтана.
Эдгээр 3 зан чанарыг төрөлхийн гэж үздэг бөгөөд өссөн орчин нөхцөл, хүмүүжил зэрэг нөлөөлдөг байх магадлалтай. Гурвууланд нь байдаг түгээмэл шинж нь бусдыг үзэн ядах, хоёр нүүр гаргах, зөвхөн өөрийгөө л боддог, догшин ширүүн, хүйтэн хөндий байдлууд гэж Mind Hacker залуусын байгууллагынхан мэдээлэлдээ дурьджээ.