Нар мандахаас өмнө босох нь тустай...


Өглөөний нар мандангуут охин шар тэнгэр гэгээрч гийшүүлээд ирнэ. Түүнтэй хамт таван өнгийн цацраг газар дэхий рүү урсдаг. Энэ таван урсгал дотор таван их хорыг тарьдаг туяа бий гэж бөө нар ярьдаг байна.
Энэ нь юу гэвээс:
-согтууруулагч хор,
-ховдоглон шунахайруулагч хор,
-завхайруулагч хор,
-тэнэгрүүлэгч хор,
-залхууруулагч хор гэсэн таван хар туяаг цацдаг аж.
Энэ туяа нь 71 наснаас дээш дээш хөгшдөд, 13 наснаас доош хүүхдэд тусдаггүй. Хэрвээ охин шар тэнгэр гэрлээ цацаж байгаа тэр үед орноосоо босоогүй байх аваас энэ таван хорыг хүн заавал биедээ шингээж авдаг байна.
Энэ үед босож хөдөлж байх ёстой аж.
Өдрийн туулай цагаас морин цаг хүртэл энергийн их урсгал сүр бууж амьд бүхнийг өсөж үржих шим өгнө. Наранцэцэгийн ургамлаар жишээлэхэд нар мандангуут толгойгоо өндийлгөж дагаж яваар оройн нар жаргангуут толгойгоо доош бөхийлгөдөг.
Үүнтэй адил сансрын энерги хүнд яг тэгж тусч, эрч хүч, чадал өгч, 16 цагаас хүний бие сульдаж ирдэг байх нь....
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан